Tuesday, August 31, 2010

Ц. Дамдинсүрэн - Зугаацахаар мордсон нь.. lol



Дээхэн үед Март багшийн цээжлүүлж байсан шүлэг санаанд орчлоо. Сайхан шүлэг шүү :D :p

Сайн бодоод уншвал бүр сайхан. Үгээр ингэж илэрхийлнэ гэдэг агуу суу билэг шүү.




1. Зугаацахаар мордсон нь

гангар гунгар дуугарсаар
галуу шувуу нислээ
ган халуунаас зайлж
сэрүүн уулыг зорьжээ.
газрын холоос гарч
усны уртыг замнасан
галуу шувууг харсаар
нэг юм бодогдлоо
зуны дулаан цагт
хотод даанч бөгчим
зунгаг хөлсөө арчиж
лаглайн суух буруу.
зуслан газар гарч
салхинд явж сэрүүцье
зугаа цэнгэл хийж
хөдөө гадаа явъя гэж
хүлэг сайхан морио
барьж аваад уналаа.
хүүхэн хонгор түүнийгээ
дагуулж аваад гарлаа.
хүүрнэн элдвийг ярьж
газар усыг сонирхсоор
хүсэн зорьсон газраа
хүрэлцэн ирж буулаа.
маргааш өглөө нь эрт
нар гарч байхад
маш өндөр уулын
мөрөн дээр нь гараад
мандах байгалийн өнгийг
харан харан сонирхож
магтаж бичсэн шүлгээ
та бүхэнд толилуулъя.
цав цагаан үүл
хөх тэнгэрт хөвөлзөнө.
цаст цагаан уул
түүний дотор сүндэрлэнэ.
цалгих булгийн ус
уулын хормойд сүрчигнэнэ.
цагаан хөх цэцгүүд
алтан дэлхийг бүрхэнэ.
үүл уул сүндэрлэн
ус ургамал жигдрэн
үзэсгэлэнгийн охь болж
баясгалангийн цог нээгдэж
үнэхээр сүр жавхлан
гуа гайхамшиг бүрджээ.
үнэн хайртай нөхөр минь
тавтай сууж хараарай.


2. Үүл

хөх мөнх тэнгэрийн
ариун хүрээлэнгийн дунд
хөвөн цагаан үүл
мөнгөн цагаан үүл
хөх огторгуйн мандалд
чимэг болон хөвсийж
хөх агаарын төвд
цэцэг болон мандаж байна.
цав цагаан үүл
цааш нааш давхцаж
сүлжин ороон тогтоод
цаадахь хөх огторгуйд
цасан угалз болж
цагаан луу хээтэй
хөх торгоны адил.
эрэвгэр цагаан үүл
эрдэнийн цагаан үүл
энэ үүл эвхрэн
тэр үүлтэй давхцаад
элдэв зүйл юмны
дүрс болон сүглийгээд
эргэцүүлж сайн харвал
амьд амьтны адил.
амраг хөөрхөн бүсгүй минь
ажигла тэр үүлсийг.
арслан барс хоёр
ноцолдож байгаа ч юм шиг
ачаатай цагааг тэмээ
хэвтэж байгаа ч юм шиг
араг үүрсэн эхнэр
бүжиглэж байгаа ч юм шиг
хувилгаан цагаан үүл
хурмастын цагаан үүл
хуурмаг өнгө гаргаж
гэгээн наранд гялбалзан
хуурай янз гаргаж
уул мэтээр сүндэрлэвч
хурамхан зуур хувилж
хурын ус болно.
хонгор хайртай хүү минь
цув юугаа авсан уу?
хоймор байгаа үүлний
хормой бие нь бараалж
холын өндөр ууланд
бороо орж эхэллээ.
хоёр нэг цаг болоод
үүгээр орох ч болзошгүй.


3. Уул

цагаан үүлний дунд
уаст уул сүмбэрлэж
цангам зуны халуунд
цасан хүрэм өмссөн
цавчим цахир хаднаас
хүйтэн булаг урсгасан
цардмал мөнгөн өнгөт
гантиг чулуун уул байна.
зуны дулаан цагт
өвлийн шинжийг хадгалсан
зуурам балчиг халуунд
сэрүүн салхийг сэнгэнүүлсэн
зугаалах баярлах ардын
санаа зоригийг сэргээсэн
зуун бээрийн газраас
гялалзан харагдах уул байна.
мөнгөн дээд орой нь
мөс цасанд хучмал
мөнх хөх тэнгэрийн
мөнгөн цагаан багана
мөчит дөрвөн хөлтний
мөр нь гараагүй оргил
мөгөөрс нимгэн хоолойтны
дуу гь хүрээгүй оргил
мөрөн гол горхинууд
ам бүрээс нь асгарсан
мөндөрт хур бороо
өдөр бүр цутгасан
мөлт мөчид харвал
үүл гэмээр уул байна.
мөшгөж сайн харвал
үүлнээс ч өндөр уул байна.
элгэн их хаданд нь
бүргэд шувуу хальсан
эрэг жалга бүгдэд нь
араатан гөрөөс шивээлсэн
эелдэг уужим тохойд нь
айл малаар дүүрсэн
элдэв жимсний модоор
эхэл бие нь хучигдсан
энгүй их бартаатай
сүртэй сайхан уул бйана.
эргэн тойрон явахад
сэтгэлийг баясгах хангай байна.
эртний өвгөдийн үеп
мөргөж биширсэн хайрхайн байна.
энэ бидний үед
шинжиж үзэх нуруу байна.


4. Ус

өндөр уулын оргилп
үүл манан тунарна.
өндөр түүний хавчлаас
түргэн мөрөн урсана.
өнөө бидний харахад
үүл манан, цас мөс
өнгөнд ялгавар олон ч
чанартаа ганцхан у.
хамаг амьтныг ундлах
тунгалаг хар ус.
халуун зуны цагт
сэрүүцүүлж өгдөг ус.
халдсан буртаг хирийг
арилгаж өгдөг ус.
ус шингэн боловч
мөс болон хатуурна.
ус хар боловч
цас болон цайрна.
ус хүнд боловч
уур болон дэгдэнэ.
ус шимгүй боловч
түмэн бодисыг тэжээнэ
цас мөс хайлж
бороо манан бууж
царгих ус болж
цаашаа хэлхээ нийлж
хоорондоо холбоо нэгдэж
цалгин долгих их
мөрөн болоод явчина.
улаан хадны ёроолоор
ногоон модны дундуур
урсаж байгаа мөрнийг
уулан дээрээс харахад
ургамал сайхан мод мэт
мөчирлөн салбарлан харагдана.
урт хөх могой мэт
мурилзан мушгиран үзэгдэнэ.
газрын өндөр орглоос
хөх усан могой гарч
гадаад их далайд
шунган орж наадахад
гадаад тэр далайгаас
цагаан үүлний луу гарч
газар дээгүүр дүүлж
усаар хүрхрэн наадна.


5. Ургамал

нарны гэрэл агаар
газрын шим, ус
найрамдлын зохицсоны хүчээр
шалтгаан нөхцөл бүрдэж
нарт энэ ертөнцөд
ургамал дэлгэрсний дотор
навч цэцэг хоёрын
уран нарийн нь жигтэйхэн.
малтаад үзэхэд газраас
шороо чулуу гаравч
мандаад ургах зүйл нь
уран сайхан ургамал.
манай бүтээсэн юм хэдий
уран нарийн гэвч
магадалж сайтар үзвэл
цэцэг навчинд хүрэхгүй.
жижиг ногоо үргэлжилж
ногоон хилэн лэвсгэр шиг
жимс амттан бөнжигнөж
эрдэнэт сайхан унжлага шиг
жигдэрсэн нарс зэрэглэж
жагссан олон багана шиг
жигтэй болоод сонин
түмэн бодисын жам юм.
уул нуруу хэдийгээр
өндөр сүртэй боловч
ургамалгүй бол хувхай
юу нь сайхан билээ?
ус урсгал хэдийгээр
найртай тунгалаг боловч
ургамалгүй бол хоосон
юу нь аятай билээ?
газар дэлхийн чимэг нь
ганган сайхан ургамал
гайхаж сонирхож суугаа нь чи бид хоёр.
гайхаж харж суухаар
түүгээд авбал яана вэ?
гал улаан өнгөтэй
энэ цэцгийн харав уу?
залгах үртэй цэцэг
дурлуулах өнгөтэй цэцэг
зандны үнэр анхилсан
цэцэг түүнийг авч
залуу нөхрийн энгэрт
чимэг болгон хатгая.
завсаргүй сэтгэлийн
тэмдэг болгож саная.


6. Цагийн байдал

алтан нар нийсэн
мөнгөн сар мандсан
ариун салхи сэнгэнэсэн
зөөлөн хур шивэрсэн
амьсгал уур тэгширсэн
цэцэг навч дэлгэрсэн
аливаа зүйл нь бүрдсэн
аятай сайхан цаг байна.
урьхан хонгор салхи
уулын хөндийд сэнгэнээд
ундрах мөрний ус
хажуу эргээ цохилоод
улиасны навч чичрэн
чимээ анир гаргаад
уужим агаарын хязгаарт
шонхор шувуу халиад
хөх сайхан тэнгэр
цагаан үүлтэй хосолж
хөх цэнхэр мөрөн
ногоон ойтой сүлжиж
хөх шар цэцэг
алаг эрээн харагдаж
хөхөө гургалдай хоёр
ээлж дараагаар донгодож
түмэн зүйлийн аялгуу
чихний ойр сонсдоход
төгс үзэсгэлэнгийн байдал
нүдний өмнө жигдрэхэд
төрж өссөн биед минь
баярын совин татлаа.
төөрч эргэсэн ухаанд минь
солонгын зам галаа.
ертөнцөд гайхамшиг юм
их байх бололтой.
ерөнхий учрыг мэдвэл
юм бүгд сонинтой.
есөн сард эхлэх
сургууль номдоо үзэлтэй.
ер нь тэгээд хээх үг
цөөрч байх төлөвтэй.
богд ууланд ниссэн
бор шувуу цуцлаа.
болох болохгүйг чачсан
богино хэл минь цуцлаа.
хангай ханд ниссэн
хараацай шувуу цуцлаа.
хамаагүй үгийг чалчихад
хэмжээ гэж бий, зогсъё.


1936 он.



Алив цааш нь...

11-дэх 9-р сарын 1 буюу Оюутан насны эхлэл..

Намар болжээ..

Алтан навч хийслээ дээ, аяны шувууд буцлаа даа ... хэмээх дуу зурагтаа асаангуут яваал, Өглөө эртлэн гарахгүй бол түгжрээг барж иддэггүй 9 сарын 1 болдог байж билээ. Охидууд нь хичээл орлоо гоё шд гээл, Хөвгүүд нь хичээл орно гэхээр балай найзуудтайгаа уулзана гэхээр гоё л байна гэх мэтээр ярилцдаг 9-р сарын 1.




Хамгийн анхны 9-р сарын 1-ийг санаж байна. Тээр жилийн намар өглөө төрийн дуулал эгшиглэхэд босоол хамаг юмаа бэлдээл, гоё хувцсаа өмсөөл, цүнх дэвтэрээ дахин шалгаал ээжийгээ дагаад тэртэй хол ханын материалын тэндээс хотын төвийн 45-р сургууль руу яаран гарч билээ. Замын түгжрээ гэж ёстой лүү. Нэг автусанд суух гэсэн ээжийн гутлын өсгий нь хугарч барьж паянгаа тарьж билээ... За тэгээд жил жилийн л 9-р сарын 1 өөрийн гэсэн дурсамжийг тодоор үлдээсэн байдаг. Мэдээж дунд нь төөрөлдөнө л дөө. Эргээд харахад 10 удаа 9-р сарын 1-ийг "тэмдэглэсэн" гэдэгтээ итгэх ч гүй байгаа байх.

Энэ удаагийх 11 дэх нь болж байна. 8-р сарын бөгсний хэдэн өдрүүдэд хувцас хунраа угааж, шүүгээгээ цэвэрлэж шинэ дэвтэр ном хийдэг уламжлалаа дагалаа. Гэхдээ 10 жилийн цэвэрлэгээ гэдэг утгаараа онцгой. Хэрэггүй ном, дэвтэр зэргээ бүгдийн хайрцаглаж гаргахадаа тэр олон ном дэвтэр ноорог энэ тэрээ хараад би ч 10 жилдээ бас ч гэж ажилтай сурагч байсым байна шүү гэж боддийм байна..

Сурагч насны 11 дэх намар буюу оюутны анхны хичээл. Ингээд миний, бид бүгдийн оюутан насны тарчиг карерь эхэлж байна даа.

Шинэ сургууль, шинэ амьдрал, шинэ ертөнц.. Өөрийн замаа өөрөө бүтээ.. gl


Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна !!

Алив цааш нь...

Saturday, August 28, 2010

Manai pro 2 hos 2ula neg neg ymni dontoi :))


Хэн ч хайрласан
Хэн ч харамласан
Бүсгүйг зөвхөн хайрла
Хэлтгий заяаг нь тэгшитгэж
Энхрий аалийг нь сэвтээлгүй
Бүсгүйг зөвхөн хайрла

Амьдрал гэж
Алимны амт нь бүсгүй хүн байдаг юм
Амь бие сэтгэл гурав нь
Бусдын төлөө байдаг юм
Наран доор тэр өнгөтэй явдаг ч
Насны цэнд гундчихсан нь байх вий
Бүсгүйг зөвхөн хайрла
Дурлалын шархыг эдгээдэг
Цагаан увьдасанд ээнэгшиж
Дур хүслий минь булаачихдаг
Энгэр халуун хайранд нь хоргодохдоо ч
Бүсгүйг зөвхөн хайрла

Чиний дурласан бүсгүй
Миний хайрласан бүсгүй
Бусдын дэргэд гомдож
Буяны мөрөөсөлдөө гундаж үл яваг
Бүсгүйг зөвхөн хайрла
Залуу насаар нь гоёсон бол
Залбирмаар үзэсгэлэнгээр нь гайхуулсан бол
Сэтгэлээ чилээх үйлэнд ч эс гомдоож
Сэрж унтахын завсар нь ч
Бүсгүйг зөвхөн хайрла

Хайрлахгүй бол хожимдох гоо сайхан юм
Ханилахгүй бол алдах хайр юм шүү
Эрт нөмөрсөн сүүдрээс наранд дагуулан
Элээсэн цагийн мөчлөгийг дэргэд нь саатуулж
Бүсгүйг зөвхөн хайрла

Анхил биеий нь таалахдаа
Амьд үзэсгэлэнг нь хайрла
Амьдрал чи энэ бүсгүйг
Амь шигээ л хайрла
Энэрэх сэтгэлийг нь
Нарны сайхнаар аргадаж
Эр хүнийхээ халуун нөмөртөө
Эрх бялзуухай шиг жаргааж
Бүсгүйг зөвхөн хайрла
Үрдээ өгсөн хайрандаа өр нэхдэггүй юм
Үнэнч байсан ханьдаа
Бие сэтгэлээ харамладаггүй юм шүү
Нар хожуу мандсан өглөө
Сар гэрэлтсэн шөнөөр ч
Хайрын ивээлээрээ харамгүй шагна
Нас насны завсарт алгассан бол
Ахин эхнээс нь хайрла

Уужын цагаан нөмрөгөө тайлахаараа эмзэг юм
Даарна гэж халуун цээжиндээ тэвэр
Уруул давсан үг нь энхрий юм
Сарничхана гэж шүүрч ав
Чамаас түрүүлж хэн нэгэн хайрлаагүй бол
Амь амьдралы нь элээтэл хайрла
Чандага шиг зүрхий нь шархлаасан бол
Нэгэн наснхаа хайраар уучлал эрж
Бүсгүйг зөвхөн хайрла

Ивлэж ивлэж л хайр бүтдэг юм хойно
Эрхэлж эрхэлж л хайр нялхардаг юм хойно
Бүсгүйг зөвхөн хайрла
Тоонот монголоо тулах түшиг юм
Тоотой хэдэн насаараа ханиа чимэх үзэсгэлэн юм
Амьдрал түүнээр гоёчихоод гээчихнэ
Аз жаргалыг өмчилчихөөд өгдөгүй юм
Бүсгүй зөвхөн хайрла

Сүү дуу хоёр нь бүүвэйнд нэгдсэн
Зөөлөн хөгтэй аялгуу юм хойно
Зөнгөөр биш хайрын цагаан тавиланд
Энгэр норгосон нулмисаа тэвчдэггүй ч
Ээж болохоороо хамгийн тэвчээртэй байдаг
Бүсгүйг зөвхөн хайрла

Алив цааш нь...

Thursday, August 26, 2010

ТЭР ХАЙРЛАСААР Л БАЙЛАА...

 

Саяхан даа саяхан. Бүр хэдхэн сарын өмнө өөрөөс нь өөр хэнд ч заяамгүй яв ягаахан өнгөтэй нэгэн сарнай Нийслэлийн цэцгийн нэгэн дэлгүүрийн цонхон дээр тавигдсан юм.
Дэлбээлээд хэдхэн хонож байтал цэцгийн дэлгүүрээр санаандгүй орж ирсэн нэгэн залууд тэр дурлачихаж гэнэ. Учир нь тэр залуу хамгийн түрүүнд түүнийг хараад “Сарнай, чи ямар үзэсгэлэнтэй юм бэ?” хэмээн дуу алдсан юм. Тэгээд л гэнэн хонгор сарнайхан хамгийн түрүүнд өөрт нь хамгийн сайхан магтаалыг хэлсэн өнөөх залууд дурлачихсан юм байж. Тиймээс ч тэр өдрөөс хойш өнөөх ягаахан сарнай хаалга онгойх бүр өндөлзөж, өнөөх залууг хүлээн, өнгө зүсээ засан суудаг болжээ. Хайрт залуу нь ч түүнийг удаан хүлээлгэсэнгүй. Маргааш нь л ороод ирж гэнэ. Тэгээд л ягаахан сарнайг ширтэн зогсоод “Чи минь ямар үзэсгэлэнтэй вэ?” хэмээн магтаалын үгс урсгаж гарав. Энэ өдрөөс хойш залуу бяцхан сарнай дээр ирээгүй өдөр гэж үгүй. Эхэндээ өдөрт ганц ирдэг байснаа хоёр, сүүлдээ гурав, тэгж байгаад түүнээс ч олон ирдэг болов гэнэ. Сарнайхан ч түүнийг харах бүртээ өнгө зүсээ засан, дэлбээгээ хамгийн сайхнаар дэлгэдэг байжээ. Энэ бүхнийх нь хариуд залуу ч хамгийн сайхан магтаалыг түүнд хэлдэг болж. Гэтэл нэгэн өдөр залуу түүн дээр ирээд “Чи бид хоёр танилцсаар сар болох гэж байна. Хайр нь чам дээрээ маргааш ирье” гээд гарч оджээ.
Хачин их догдолсон сарнайхан маргааш өглөө нь нар руу өнгөлөг дэлбээгээрээ хөгжилтэй нь аргагүй даллан мэндчилээд, дуу аяланхан хөрсөндөө үндэсээрээ улам гүн шигдээд, ишнээсээ шинэхэн нахиа дэлгэрүүлжээ. Тэгээд шинэхэн нахиагаа өхөөрдөн хайрлахын зэрэгцээ хайрт залуу нь түүний бэлдсэн энэхүү үнэт бэлгийг хараад хичнээн их баярлах бол гэж бодон хөгжил хөөртэйгээр ирэх цагийг нь хүлээлээ. Дэлгүүрт хүмүүс орж гарсаар байвч түүний хайртай залуу ирсэнгүй. Сарнайхан “Өнөөдөр бид хоёрын танилцсаны нэг сарын ой шүү дээ. Тэр ирнэ ээ” хэмээн өөрийгөө тайтгаруулж, үдшийн нарыг жарган жаргатал хаалга руу өндөлзсөөр л байв. Тэгээд саран мандахад тэр мөн л өнгөлөг дэлбээгээрээ даллан мэндчилээд, цонхоор зам ширтэн суужээ. Сарнай энэ үед ч бас л өглөөний адил баяр хөөртэй хэвээр байв. Тиймээс ч тэр гудамжаар өнгөрсөн хүн бүртэй, тэр ч бүү хэл хэн нэгний дагуулан яваа нохойтой хүртэл дэлбээгээ даллан мэндчилсээр байлаа. Тэгж байгаад хэтэрхий олон хүнтэй мэндэлсэндээ ч тэр үү, эсвэл хэтэрхий их догдолсондоо ч тэр үү, хачин их ядраад, өөрөө ч мэдэлгүй зүүрмэглэчихжээ. Түүний өглөөхөн дэлбээлсэн бяцхан нахиа ч бас нам унтчихаж. Гэтэл түүний зүүдэн дунд хэн нэгэн цонхыг нь зөөлхөн тогшоод, “Сарнайхаан” гэж дуудав. Сарнай цочин сэртэл хайртай залуу нь цонх тогшоод, түүн рүү инээмсэглэж байна.
Сарнай ч дэлбээгээ цэмбийтэл дэлгээд, нахиагаа яаран сэрээж, яг л хүндэт харуул шиг ёслон зогслоо. Тэгсэн хэрнээ түүний дэлбээнд бяцхан ичингүйрэл тодорчээ.
Тун ч удалгүй залуу сарнайханд ойртон ирээд, нөмөр нөөлөгтэй, дулаахан хөрснөөс нь сугалан авав. Сарнайхан “Яана аа” хэмээн дуу алдсан боловч залуугийн тунгалагхан нүдтэй харц тулгараад ичингүйрэн доош харав. Гэтэл залуу түүнийг зөөлхөөн илбээд, нүдээ аньж, уруулаа цорбойн ойртоход нь хачин их догдолсон сарнайхан нүдээ тас анилаа. Залуу “Миний хонгор Сарнайхан минь. Чи бол энэ ягаахан сарнайнаас ч хамаагүй илүү гоо үзэсгэлэнтэй. Энэ дэлхийн цорын ганц амьд Сарнай” гэх нь тэр.
Ягаахан сарнай гэнэт цочин эргэж харвал түүний хайрыг булаасан залуу нь цэцгийн дэлгүүрийн худалдагч охиныг чангаас чанга тэврээд үнсэж байлаа. Үүнийг харсан ягаахан сарнай тэр дорхоноо л “амь тавьчихав”. Бүр өглөөхөн дэлбээлсэн бяцхан нахиа нь хүртэл…
Энэхэн агшинд залуугийн гал мэт халуун үнсэлтэнд уярсан бүсгүй гартаа байгаа гандчихсан сарнайг алгуурхан газарт алдлаа. Тэгсэнээ тэд хөөрхий сарнайг ор тас мартаад гарч оджээ. Ингээд хайрын хүчээр сар гаруй өнгөлөгөөр гэрэлтсэн ягаахан сарнай ганцхан агшины дотор гандаж орхих нь тэр ээ.
Гэвч ингээд л түүх дуусчихсангүй. Өглөөгүүр цэвэрлэгч эмгэн шал арчиж явах зуураа аль хэдийнээ гандчихсан сарнайн дэлбээнүүдийг түүн хогийн сав руу зүглэх зуураа “Сарнай чи гандчихсан ч гэсэн надаас илүү үзэсгэлэнтэй байх юм” хэмээн ам алджээ. Гэтэл энэ үгийг гандажээ байсан нэгэн дэлбээ олоод сонсчих нь тэр. Ингээд л тэрээр шинэхэн дурлалын эзнээ олж харах гэж өндөлзөх зуур гүн хар ангал дотор, бөөн тоос шороон дунд унав. Гэсэн ч тэр цөхөрсөнгүй. Шинэхэн хайраа хайсаар, ангалын амсар руу өндөлзсөөр байлаа. Даанч удалгүй дээрээс нь бөөн хар юм унаад ирэв. Хормын дараа гэхэд дурлалаар хоёр дахиа амьдарсан бяцхан дэлбээ амьсгалж ч чадахаа болилоо. Гэвч тэр бяцхан дэлбээ эцсийн амьсгалаа авч байхдаа хүртэл зүсийг нь ч үзээгүй хэн нэгнийг хайрласаар л байлаа…
Учир нь тэр сарнай өөрийгөө цэцэг биш, хүн гэж боддог байсан юм. Тиймээс ч түүний бяцхан дэлбээнүүдийн дунд хэн бүхнээс хүчтэй, эрчтэй зүрх цохилж байлаа.

Алив цааш нь...

Chihend chine shivnesen ugs Zurhend chine hureeguin uchir



Setgeld mine uuree zaschad 

Semhen chi niseed odjee

Her hol nisseniig medq ch

Heterhii oroitjee ardas chine yvhad

  Havriin shuvuudaa huleedeg nuur adil

  Hachin iheer uguileh ym setgel

  Butsaad irtel chine zurhend mine

  Budant uvul noyloh bololtoi 

Nar mandaj ugluu boldog shig

Naigah modod havarta nahialdag shig 

Uurendee shuvuu chi ergeed buugach

Uurd 2ula tgeed hamt baiy 


                


Алив цааш нь...

Saturday, August 14, 2010

A-Cool - Soft Love(Зөөлөн хайр)

Зиа найрамдлаас ирсэн нөхдөөс мэндчилж байна :D
Молор Болор бид 3 найрамдлаар хэсч, тэнүүчилж, амарсаар ирлээ... Миний хувьд найрамдалд албан ёсоор амарч буй анхны минь удаа байсан. Тийм болоод ч тэр үү? маш их таалагдлаа. Очихдоо тэр олон хөтөлбөрүүдийн цаана яаж гарнадаа, арай илүү цаг өшиглөх боломж гардаг л байгаадаа мэтээр олон л зүйлд эргэлзсээр очсон боловч тэнд үнэхээр сайхан 10 хоногийг үдлээ. Боломжтой бол улираад амармаар санагдсан гэвч мөнгө төгрөг, цаг агаарын асуудлаас болоод... За тэрч яахав...

Тэнд амарч байх хугацаанд найрамдал тэр чигээрээ энэ дуунд дурласан гэж хэлж болно. Яагаад гэвэл тэнд хүн бүхэн хайрыг мэдэрч уярч байсан болохоор энэ дуу илүү дотно санагдацгаасан биз. Магадгүй дурласан болоод хайрандаа умбаж яваа нэгнийг нь догдлуулах байх сонсоод үздээ...

А-СооL - Зөөлөн хайр

Анх чамайг харсан тэр мөчийг санаж байна
Ариухан хайрын эхлэл гэж тэрхэн үед зүрх минь шивнэсэн
Уруул чинь зөөлөн харц чинь булаам
Энэ их халуун хайрыг чамаас анх би мэдэрсээн

ДХ:
Хайр яагаад ийм зөөлөн зөөлөн юм бэ
Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу?
Дурлал яагаад ийм зөөлөн юм бэ?
Дутуу хайрласан хайр минь
Чамайгаа би үүрд хайрлахсан

Бороо зөөлөн шиврээд бодол болсон нууцхан сэтгэл минь
Болоогүй хайрын төлөө чи юунд зүрхээ чагнаав
Мөрөөдөл минь биелнэ мөнхөд чамайгаа хайрлана
Мөнхийн аз жаргалаар чамтайгаа хамт амьдарна

ДХ:
Хайр яагаад ийм зөөлөн зөөлөн юм бэ
Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу?
Дурлал яагаад ийм зөөлөн юм бэ?
Дутуу хайрласан хайр минь
Чамайгаа би үүрд хайрлахсан


Хайрт минь чамгүйгээр би ГУНИГТАЙ

Миний сэтгэл ...(сонсоод ойлгодгүээ хэхэ)
Яг одоо чи минь сонсож байгаа гэдэгт би итгэж байна
Дахин хэлье ЧИ МИНИЙ ЗӨӨЛӨН ХАЙР

Анх чамайг харсан тэр мөчийг санаж байна
Ариухан хайрын эхлэл гэж тэрхэн үед зүрх минь шивнэсэн
Уруул чинь зөөлөн харц чинь булаам
Энэ их халуун хайрыг чамаас анх би мэдэрсээн

ДХ: х2
Хайр яагаад ийм зөөлөн зөөлөн юм бэ
Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу?
Дурлал яагаад ийм зөөлөн юм бэ?
Дутуу хайрласан хайр минь
Чамайгаа би үүрд хайрлахсан

Чамайгаа би үүрд хайрлахсан...

Сэтгэл гарган Үгийг нь бичив :)

Download: Mediafire
GOGO


Алив цааш нь...

Sunday, August 8, 2010

Анхны нийтлэл

Сайн байцгаан уу? 11а-гийнхаан. Ангийн блогийн нийтлэлийн салхийг ийнхүү хагалж байна..


Энэ өдөр бол 2010 онд 11-р сургуулийг төгссөн 11а ангийхны хувьд маш чухал өдөр билээ. Тэр нэг модон хавтастай монтажыг үзсэн хүн бүр тэр бичгийг хараад "Пээ танай ангийхан чинь яачихсан юм бэ?? Жил болгоны 8-р сарын 8 гэнүү??" хэмээн уулга алддаг нь нууц биш. Товлосон цагаасаа хоцрохгүй гэж хүн бүр л дор дороо хичээцгээнэ. Яг 12 цагт сургуулийн үүдэнд бүгд цугласан байлаа. Ганц нэг хоцордог хүмүүс нь хоцрох нь мэдээж л дээ. Сургуулийн үүдэнд цугладаг нь зүгээр л ёс төдий юм. Ирц бүрдэнгүүт урилга ёсоор Молоохой студи рүү GO...

Энд нэгэн чухал үйл ажиллагаа болох гэж байгаа юм. Тиймээ энэ бол шинэхэн блогийн нээлтийн үйл ажиллагаа. Блогийн линк түүний доор "11а үүрд" гэсэн том самбар түүний хажуухан талд хуучин блогийн маань хаягтай самбар иксэлсэн харагдаж байлаа. Студийн нэг буланд том ширээн дээр төрсөн өдрийн бялуу харагдана. Хэнд хаяглагдсан нь ойлгомжтой ч эзэн "сайн эр" өөрөө алга. Түүнийг шавь нар нь тэнгэрээр нисэж яваа гэлцэнэ.

Яг 13 цагийн үед лаптопны ард суусан МУНА блог албан ёсоор нээгдсэнийг мэдэгдэхэд оргилуун дарс хэд хэдэн газар буудаж, ёслолын туузыг Жий хэмээх залуу хайчилж байгаа харагдана...

Сэтгүүлч: Шинэ блогтой боллоо сэтгэгдэл??

Жий: Их өндөр байна. Энэ өдрийг сонгож блогийн нээлтийг хийсэн нь учиртай. Өнөөдөр чинь их чухал өдөр шүү дээ. Бас нэг сайхан залуугийн төрсөн өдөр. Даанч тэр залуу өнөөдөр энд алга байна л даа. Уг нь түүгээр нээлтийн туузыг хайчлуулна гэж бодож байсан харамсалтай.

С: Яагаад блогоо нүүлгэх болов. Хэрэндээ хөөрхөн, алдартай блог байсан шүү дээ??

Жий: Тиймээ тийн. Тэр үнэн. Гэвч ингэх зайлшгүй шалтгаан байгаагүй ч ингэсэн нь илүү дээр гэж бодсон юм л даа. Энэ блог олон олон жил оршин тогтнох болно. Бас өмнөхөө ч илүү сонирхолтой, сонин содон зүйлсээр блог оо чимэх болноо. Энэ бүхэнд ангийхны маань хувь нэмэр зайлшгүй хэрэгтэй.

С: Ангийнхандаа хандаж хэлэхэд..

Жий: Зиа тэгээд блог оо өлгийдөн авцгаа л гэж хэлье даа. 10 жилээ санасан үе дээ эндээ цугла. Бидний зүрх сэтгэл энд л уулзах болно. Өөр зүйлгүй..

С: Сэтгэгдэл..??

Суурь: Өндөр байна. Бид бүхэн шинэ блогтой боллоо шүү дээ. За тэгээд битгий чойруулчихаарай даа гэж ангийхандаа захих байна.

С: Тэр лонхтой шампансаг барьсан хүн дээр очъё. Сэтгэгдэлээ хуваалцааж..??

Хавк: Тэр сэтгэгдэл мэтгэгдэл яах вэ..

С: Ангийн блог, ангийхандаа хандаж юу гэж хэлэх вэ..???

Хавк: БЛогоо нээчихлээ шдээ. Хурдан миллион оръё л доо. Өнөөдөр ямар өдөр билээ.. айн..

Молоохой студи-ээс сурвалжлав 2010 он 8-р сарын 8.


Алив цааш нь...