Wednesday, February 2, 2011

Үхэл ба амьдралын зааг

Үнэн худал 2-ын хооронд 4 хуруу байдаг бол үхэл амьдрал 2-ын хооронд хэдэн хуруу байдгийг тоолоход нэг их хэцүү биш. Энэ мэдээж арилжаачид болон агаараар нисэгчдийн дунд байдаг үг. Өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй, эцэг эхээсээ хараат бус амьдардаг болчих юмсан гэж миний үеийн хүн бүр л бодож явдаг байх. Би ч тэдний нэг.





Нас нэмэхийн хажуугаар бидний гарлага ч ихэсч энд тэнд өр зээлний асуудал байн байн гарч ирдэг нь нууц биш. Өнгөрсөн зун Суурьтай хамт Витафит үйлдвэр дээр хэсэг хугацаанд ажиллаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Зуны цагт зүгээр суухаар тэнд хөлсөө гоожуулаад гарч ирсэн цалингаараа үр дүнтэй зүйл хийвэл яахав дажгүй л юм билээ. Бие бялдрын хувьд ч.. Харин тэндээс өөр ажлын байр байхгүй оройд нэгнийгээ отож ганц нэг шил юм тойруулдаг хулгаруудын хувьд энэ нь яавч амьдралын баталгаа биш ээ. Цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний дунд амьдрахад урагшлах вариант нэг их хувь байхгүй л болуу. Зөвхөн өнөөдөр маргаашаа харж амьдарна гэсэн үг л дээ. Юу гэх гээд байнаа гэвэл сурч байгаа мэрэгжилдээ бид эзэн нь болж баталгаатай амьдралын замыг эртхэн засч аваарай л гэж хэлэх гээд байгаан.

Нийтлэлийн гол хэсэг рүүгээ оръё. Би бээр шинэ сургуульд шинэ нөхдийн хамт шинэ бизнест татагдан орсон гэдгийг ч та бүхэн мэдэж байгаа. Харгис хэрцгийгээрээ алдартай, мөн өгөөмөр баянаараа ч цуутай Форексийн арилжаа. Энэ бизнест чаддаг хоншоортой нь хүссэн хэмжээгээрээ хүүдийлдэг. Энэ бүхэн нэг л бэлэн юм шиг санагдаад <Мань наад бизнест чинь хүч үзье аа> гээд сонирхоод байсан улсууд энэ нийтлэлийг унших нь зөв байх. Чи энэ зах дээрээс мөнгөө 100%, 1000% хувь өсгөж авахад тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ энэ бол маш их эрсдэлтэй юм. Хоромын дотор чи саятан, хоромын дотор чи гуйлагчин, хоромын дотор амьдрал чинь диваажин, хоромын дотор амьдрал чинь там болж болно. Үхэл амьдрал хоёрын хооронд хэдхээн хуруу бий. Өөрийгөө үнэхээр тамын хаалганы урд ирснээ мэдвэл юм юм л чиний толгойд бодогдоно. Үнэхээр их зүйлийг эргэцүүлж бодно. Эсрэгээрээ олон жил арилжаа хийсэн хүний хувьд бол энэ бүхэн нэг л дасал болсон юу ч болоогүй мэт сууж байх болуу гэж бодож байна. Ийм учраас миний бие, сэтгэлзүй энэ бизнест арай л балчир байна. Хараад байхад баавартай инээсэн том том агаа нар л энүүгээр оролдож харагдана. Миний мэдээгүй сураагүй техник болон суурь шинжилгээ, ашиглаж чадахгүй маш олон индикаторууд байгаа. Хичээлүүдээ эхнээс нь дахин сайн судалж бэлэн болсон цагтаа эргэн арилжаандаа эрч хүчтэйгээр орох болно. Мэдлэггүй туршлагагүйгээсээ болж л бүдэрсэн. Улмаар нэг бүдэрсэн бол 7 бүдэрнэ. Ингэснээр л Gamblers mind cycle-д орж байгаам даа. Чи покер тоглоод нэг алдана. Дараачийн удаа bet-ээ 2 дахин өсгөнө. Учир нь чи хожвол алдсанаа нөхнө. Гэвч чи ахиад хожигдоно, түүний дараагаар дахин bet-ээ 2 дахин өсгөнө гэх мэтчилэн хэдийгээр чи 1-л хожиход өмнөх бүх алдагдлаа нөхөх авч bet өсөхийн хэрээр чиний эрсдэл нэмэгдээд л байна. Сүйрлийн чинь гол учиг нь эрсдэлийн менежментээ зохьцуулж чадаагүйд оршино. Өмнө чи эрсдэлээ зохьцуулах арга тактик боловсруулсан байвч тамын хаалганы урд очсон чиний сэтгэлзүй түүнийгээ хэрэгжүүлэхэд ч ээдрээтэй. Эрсдлийг далайцаар нь давтамжаар нь буруулдаг замууд бий. Ийм учраас мэдлэгтэй, туршлагатай болох нь л чухал. Ийм скиллүүдийг хангалттай эзэмшээгүй арилжаачин форексийг тоглох биш форекс түүнээр тоглоно.



Бид 2-н хувьд 100$-н бялууг 500 хүртэл хөгжүүлээд бялууныхаа 4/5-г нь гаргаж иднэ гэсэн зорилготой байсан авч 400-ын босго даваад онколдсон. Тэнгэрээр нисэж явсан цаг саяхан даа. Сар хагасын хугацаад 100$-г 500$ хүртэл өсгөдөг хөрөнгө оруулалт нэг их олдоод байхгүй л боловуу. Эргээд харахад бид 2 азтай ч байж, зоригтой ч байж, бас ёндоогүй ч байж. Автобусны буудал дээр автобус удахгүй ирнэ гэж баттай хэлж чадахгүй. Гэвч буудал автобус хүлээж буй зорчигчид автобус удахгүй ирнэ гэж бодоод л хүлээж зогсдог билээ. Гэвч автобус ирээгүй. Ийм л юм болсийм даа. Клуб даяараа, захирал хүртэл нефт өснө 100-ийн босгыг давна хэмээн таамаглаж байсан ч эсрэгээрээ огцом уналт болох нь тэр. Хэн ч тэгж таамаглаж байсангүй, магадгүй бид буруу шинжилсэн байх. Дэлхийн нилээд хэдэн газарт болж буй үер, Хятадын эдийн засгийн бодлогын огцом шийдвэр, Арабуудын газрын тос олборлолтын тогтворгүй байдал зэргээс шалтгаалж ингэж уналт өгсөн гэж байгаа. Хэдэн ч хүний данс шатав даа. Эхний давалгаанд бид 2 тэсч үлдсэн ч, бүдэрсэн л юм чинь цаашдаа бүдэрсээр 2-р сарын 1-ий өглөө буюу дөнгөж сая түгшүүрийн дуу сонссон. Үнэндээ би энэ дууг сонсоод баярлав. Ингэж нэг энэ хараал идсэн нефтээс салж санаа амарлаа гэж юун түрүүн бодогдоно. Хүн шиг амьдрая даа. Өөрөө хямраастай, шөнөдөө бүтэн нойртой хонохгүй за тэгээд хичээл ном бол байхгүй ээ байхгүй. Сүүлдээ бүр өвчин ч тусч бариад. Уг нь би нэг охинд сайн юм байгааншд. Түүний царайг хараагүй, түүн рүү мэссэж бичээгүй хэд ч хоночив доо бүү мэд.

Итгэл найдвар сүүлийн мөчид бөхдөг гэдэг. Итгэл найдварыг сэтгэлийн дарамт гэж үзэж болох. Тэгэхээр сэтгэлийн дарамт ч сүүлийн мөчид бөхдөг байх нь.




Дээр дурьдсанчлан арилжаа таны амьдралын баталгаа бас л биш. Өөрийн гэсэн баталгаатай мэргэжил, амьдралын хажуугаар энэ зах зээл дээр тоглож мөнгөө тааваараа өсгөсөн нь дээр болуу гэж зөвлөмөөр байна. Арилжааны графикийн савалгаа хэрээс хэтэрч данс чинь чиний мэдлээс хөндийрсөн цагт тархинд минь Gott Mit Uns хэмээх үг л эргэлдэж байсан. Арилжааны графикийг шугамдаад сууж байдаг ноён GOD хоншоортой нэгэнд л хишиг буянаа хайрладаг.
Яг одоогоор би энэ бизнест хүч үзэхэд аль ч талаараа бэлэн биш гэдгээ мэдэрч байна. Про болсон цагт долларын судалтай асар том үнээ саах ажилдаа нөхдийн хамт ханцуй шамлан орно доо. Нийтлэлийн төгсгөлд энэ 3 сарын хугацаанд Форексийн зах зээлээс олж мэдсэн туршлага болон багш болон ах нарын зөвлөмж дүрмүүдийг нэгтгээд хүргэж байна.

-Юун түрүүн энэ зах зээлд орохын өмнө Чи үнэхээр арижаачин болох уу үгүй юу гэдгээ сайн бод. Хэрэв БОЛОХГҮЙ гэвэл чи өөрийн тайван сайхан амьдралдаа эргээд харьж болно. Харин ТИЙМ гэж сонговол буцаад хуучин амьдралдаа хэзээ ч очихгүйгээр таны худалдаачны амьдрал эхэлнэ. Өдөр, шөнө хэмээх ямар ч зааг үгүй болно.


- Арилжаанд орохдоо өөрийн алдаж болохуйц хэмжээнд оролц. Таны илүүдэл мөнгө өсвөл өсөг гэсэн сэтгэхгүйгээр. Мөн бас хүний мөнгөөр эсвэл зээр авч хэзээ ч бүү арилжаанд ор. Үүнийг хатуу анхааруулах нь зүйтэй.

- Шуна шуна бас дахин шуна. Шунал чамайг сүйрэлд хөтөлнө. Гэвч хүний шунал барагдашгүй. Өдөрт өөрийн олж болохуйц тодорхой хэмжээнд л ашигаа олоод ком-оо унтраа. Бага багаар ахидаг.

- Хүн алдах дургүй. Алдаж сурах сэтгэхүйд хангалттай сайн суралц. Тодорхой хэмжээний алдагдлыг хүлээхгүй бол тэрнээсээ эс юм болж мэднэ. Stop loss заавал тавьж бай. Stop loss-той үнэн ч байж, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй! Хэрэв та стоп лоссоо байнга өөрчилдөг бол илүү хүнд цохилтонд урт хугацаанд орно гэсэн үг. Хэрэв алдагдал чинь тийм ч бага биш байлаа ч хэрээс хэтрэхээс нь өмнө зоригтойгоор арилжаагаа хааж сур! Эргэж надад ашиг авчирна гэж бүү найд. Алдагдалыг доод түвшинд хааж, ашгийг дээд түвшинд хүртэл хадгалж сур.

- Итгэл зориггүй байгаа бол хэзээ ч бүү арилжаанд оролц! Маш том алдагдал хүлээсний дараа худалдаачдад айдас бий болдог. Айдас, шунал хоёр бол арилжаанд оролцож байгаа хүний хамгийн том дайсан байдаг. Айдас бол ашигт шууд нөлөөлж байдаг, шунал бол алдагдалд шууд нөлөөлдөг.

- Нэг арилжаанд нийт мөнгөний 1-5 хувийг л алдана гэж тооцож ор. Дараалж 20 алдахгүй гэсэн магадлал дээр тоглоно гэсэн үг. Дараалж 10 алдах тохиолдол энэ зах дээр байж болох л зүйл. Ашиг олох магадлал энэ зах дээр 50:50 хувь. Маржины 10 хувийг л ашиглах нь сонгодог арилжааны хөрөнгө оруулалт юм.

- Арилжааны зорилго, тактикгүйгээр хэзээ ч бүү арилжаанд ороорой. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл тооцоолсоноос хэт их маржин шаардагдах болно. Ингэснээр тооцоолол алдагдаж арилжааны panic-д орно.

- Мэдлэг бол хүч, тиймээс орчин үеийн бүх л мэдээллийг олж уншдаг, мэддэг байх ёстой. Энэ зах зээл бол тайван байдалтай байдаг бус асар их хөдөлгөөнд захирагдаж байдаг.

- Хэт хянамгай, хэт нарийлан арилжаа хийх нь ихэнхи тохиолдолд таны стоп лоссыг идэвхижүүлж арилжаа бүртээ алдагдал хүлээх болно. Тиймээс боломжтой стоп лосс тогтоож байх нь илүү ашигтай байдаг.

- Өөрөө өөртөө ажилла, өөрөө шинжил, өөрөө худалдаагаа хийж өөртөө ашгаа ав. Өөрийнхөөрөө мэдээг тайлж унш, бусдын тайлж уншсан зүйл буруу байж болно. Бусдын зөвлөснөөр ажиллах нь таныг самгардуулан алдагдал хүлээхэд хүргэдэг.

- Идэвхитэй цагуудаар бүү арилжаа хий. Лондон болон Нью-Ёоркын биржүүд ажиллаж байх үед л огцом шийдэвэрүүд гардаг. Ихэнхи томоохон худалдаачид, байгууллагууд мэдээний бус цагаар арилжаа хийдэг, ингэх нь тэдний эрсдлийг бууруулж байдаг.


- Хэрэв та стопоо 20-оор, ашгаа 40 тавьсан бол та ашиг авах магадлал 33%-тай байна гэсэн үг. Тиймээс зах зээлийн эрсдлийн магадлал дээр тогло.

- Хэрэв та худалдаа хийсэн байгаа бол хийгээгүй мэтээр бод. Ингэх нь та өөрийгөө сэтгэл зүйн хөөрлөөс хамгаалах нэг сайн арга болдог. Ингэж сэтгэхийн тулд дотоод сэтгэлдээ тайван байж, сэтгэлээ бүү хөдөлгө. Арилжаа хийсэн тохиолдолд таниас юу ч хамаарахгүй гэдгийг сана.

- Арилжаанд байх хугацаандаа эхнэр эсвэл найз охин хэн байдаг тэр бүгдээ март. Арилжааны сэтгэл зүйн судалгааны төслөөр батлагдсан зүйл юм гэсэн.


- Эцэст нь та арилжаанд алдсан бол зах зээл дээр л ялагдсан гэсэн үг. Сэтгэл зүйгээр ялагдаагүй гэдгийг санаарай.

Ихэхн худалдаачид дүрмээ зөрчсөнөөс болж алддаг. Дээрх дүрмүүд хэрэгтэй хүндээ асар чухал боловч хэрэггүй хүндээ бол шал дэмий. Эдгээр дүрмүүдийг нэг хараад юм уу, нэг уншаад мэдээд авна ч гэж байхгүй. Мэдлээ гэхэд цаг нь тулахаар хэрэгжүүлж чаддаггүй. Форексийн халуун тогоонд чанагдан байж л арилжаачин болно доо. Энэ бол өрсөлдөөнт бизнес биш. Мэдлэгтэй чадвартай улсуудаас юм суръя гэвэл тэд заагаад л өгнө. Амьдрал үргэлжилсээр байна. Хөрөнгө мөнгө тийм чухал биш хүн сэтгэлээрээ амьдардаг. Агуу их мєрєєдєлтэй, зорилгоосоо хэзээ ч бүү няцаарай.

Хvн юу тєсєєлж чадна тvvндээ л хvрч чаддаг.

Одоо Улаанбаатарт 8 цаг 8 минут болж нар мандаж байна. Өвлийн наймааны цонх 1 цаг 8 минутын өмнө хаагдсан байх нь. Хараал идсэн интернетийн кабелийг нефтэнд уурласандаа таслаад хаячихсан болохоор чухам юу юу болсныг мэдэхгүй л байна. Халуухан юм болсон байх даа. Нэг юм олж идээд унтая өө нойр хүрч байна.

Босч ирээд шинэ амьдралыг эхлүүлнэ ээ. Номын сан манд сууж мууж хичээл ном оо хийе, хөгжмөө тоглоё.. нэг хэсэгтээ арилжааны график харахгүй гэхээр л.. сайхаан сайхан


Алив цааш нь...

Saturday, January 15, 2011

Оны шилдэгүүд..

Хорь арав улиран одож хорь 11 гараад хэдийнээ хагас сар өнгөрсөн байна. Блогийн оны эхний сэтгэл догдлуулсан Аааржэе оддын хамт шоундаа та бүхнийг урьж байна. Таалан соёрх..


.... гэж яриад дундуур нь гоё жүүс, хаан банк, бамбарууштай тавчик, шинэ гарсан гоёмсог хайрцагтай шокладны дундуур баахан реклам явсаны эцэст цэнхэр дэлгэцээр буцаад хар костюмтой майкрофон барьсан залуу бол Ааржэе мөн байлаа.. Түүний эсрэг талд суух бариу уранхай, жинс өмсөж, хар шилэн дээр зохиогүй дээл бүслэж, үсээ сэгсгэр тавьсан эрхэм бол яалтчгүй Жий билээ. Өмд нь уранкай байгааг мань эр хэн ч мэдэхгүй байгаа гэж бодовч үнэн хэрэгтээ студийн захирал молоохойгоос адгийн муу найруулагч нусгай хүртэл бүгд мэдэж байгаа. Энэ хоёрын хувьд саяхнаас нэг блог дээр хамтран мутарлах болсон бөгөөд энэ бол шал тусдаа хэрэг учир ингээд орхиё..

Ааржэе : Үнэхээр сайхан үдэш байна шүү Жигүүрээ?

Жигүүр: Тэгэлгүй яахав ёстой ёндоотой үдэш вайна..

Ааржэе: Юуны өмнө цэнхэр дэлгэцээ үзэн суугаа үзэгчиддээ энэ сайхан үдшийн мэндийг хүргэж молоохой студиэс мэндчилж байна.

Жигүүр: Үдшийн мэнд үзэгчидээ..

Ааржэе : За энэ өдрийн нэвтрүүлэг бол маш онцлогтой буюу өнгөрсөн жилийн шилдэгүүдийг тодруулах болно.

За ингээд өнгөрсөн оны шилдэг фэйсбүүкчинээ нэрлэе.

Нилээд олон хүн тухайлбал Жий, Мо, Бүрнээ , гэх мэт нилээд олон хүн оролцсон боловч нэг хүн энэ хүндтэй шагналаар шагнагдлаа..
Энэ хүн бол жинхэнэ монгол "хүү" фэйсбүүкдээр ямар байж болох вэ гэсэн магадлалыг батлаж чадсан Ideree Jargalsaihan билээ.. Байж байж байгаад нэг хүнд хүнд юм бичдэг гэж байгаа тухайлбал..


За тэр доор нь Симпсоны зурагтай эрхэмийг бол танихгүй хүн байхгүй биз..


Жигүүр: Daahaha алиа шаассс..

Ааржэе: Жигүүрээ шууд эфир шүү гэж шүдээ зууж байгаад камерлуу харж хэллээ..

Жигүүр: За дараагийн нэрэмжит шагнал бол оны шилдэг амлалт..


Ааржэе : Энэхүү номинацд 2 амлалт нэр дэвшсэнийг доор дурьдая..

Эхний амлалт буюу сайхан залуу Дөөк моог хамт фитнэсс явна гэж "хошиг" үсэргэж мурьсан амлалт байгаа бол 2 дохь амлалт Баавгайгийн Ааржэед хэлж байсан "маньд чинь төлөвлөсөн зүйл байгаа" амлалт юм.
Яалчтгүй 2 дохь амлалт шилдгээр шалгарсан юм. Учир нь баавгай үнэндээ юу ч хийгээгүй билээ..
Утас дугарав.. Баавгай залгаж байна. Байна уу?
Баавгай : Байна.. Ээ мань чинь...
Ааржэе түр студиэс гарч явлаа..


Жий.. Нүүр нь жоохон улайсан байртай.. : За тэгхээр дараагийн номинац бол оны шилдэг уулт юмаа...

Жигүүр, Ааржэе 2 ийн пабанд орж 2 чацарганы жүүс авч уусан гэгээхэн уулт шалгарах гэсэн боловч нэг уулт шавар хаасан юм..

Үүнд "төмөр замын" хундам, рүбнээ, жигүүр болон 8н толгойт бэкийн нийлж амралтанд уусан "уулт" шалгарлаа.. Шөнө бандаашнаас өөр зүйлгүй хүнд 4лээ эээм пи гураваа тавиад туучихсан гунигт сэтгэл хөдөлгөм түүх үүнд мөн багтана..

Яг энэ үед Ааржеэ студид буцан инээмсэглэн орж ирлээ..

Уучлаарай үзэгчидээ.. Дараагийн номинац бол оны шилдэг хайр дурлал..

Алс холын шанхай хотод очсоныхоо дараа монголд буй хайр дурлалдаа шатаж буй Бубан хүчтэй өрсөлдсөн ч Бүрнээ энэ оны шилдэг хайр дурлал буюу цагаан мортой бөгтөрхөн шагналыг авлаа.. Шөнө 2 цагт найз охиноо 3,4 лүү хүргэж өгөөд буцаад гэрлүүгээ алхана гэдэг бол хайрандаа шатаж буй илрэл мөн биз?..

Жигүүр : Ай мөн байлгүй яахав..

Ааржэе : За юу ч гэсэн шалгарчихаад байгаа оны шилдэгүүддээ баяр хүргье..

Жигүүр: Дараагийн номинац бол оны шилдэг төрсөн өдөр ба шинэ жилийн оройн тэнэгтэлт..

За студийн захирал молоохойдоо баяр хүргье.. Тиймээ тэр түүний төрсөн өдрөөр мартагдашгүй бэлэг барьсан.. Хэн ч моо г зүрхэн лаа асааж дунд нь суусан байдлаар төсөөлөхгүй.. Гэхдээ тиймээ тэр тэгсэн.. Бүр яг төрсөн өдрөөр нь шүү.. Харин шинэ жилийн орой мо той биш гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөсөнд мо багагүй бачуурч мэссэнжэрдэх олон хүмүүсээ сандаж, түүндээ гомдож хагас сар гаруй дугарч яадаж байгаа ба энэ байдал хэр удаан үргэлжлэхийг аллах мохамэд али мэдэх болвуу. Ингэснээр Мо маань энэхүү сайхан 2 шагналын эзэн боллоо.. Одоо


Ааржэе : Оны шилдэг "тэнэгтэлт"..
За энэ номинацад ээлжит блак мэн бойс буюу Жигүүр&Ааржэе 2ийн тэнэгтэлт нэгт жагссан байна.. Өвөл харанхуйд айлын болкон руу дээр дээрээсээ давкаралдаж авирсан тэнэгтэлт бол яалтчгүй нэгт жагслаа. Баяр хүргье Жий..

Жигүүр: Чамд ч гэсэн баяр хүргье.. За дараагийн номинац бол оны хамгийн том ашиг ба алдагдал орсон байна..

Дампууралд миний биеийн чэлсигийн гуларсантай холбогдуулан дансанд байсан 100$ оо форэкс дээр нэг баяны хараал идсэн чипс эсвэл тансаг зоогийн газрын захиалганд явуулчихсан орсон бол шилдэг ашиг орлогоор ааржэегийн анх удаа өөрийн гараар хийсэн 10$ ийн 70н buck буюу 700$ ийн төсөл шалгарлаа.. Баяр хүргье..

Ааржэе: За баярлалаа.. Зангиагаа засааад.. За дараагийн номинац бол оны сенсаацаар ааржэегийн фэйсбүүкийн Ааржэе 10н секундэд 1249 удаа маус нэг товчийг дарсан сенсаац орсон байна..


Жигүүр: За дахиад баяр хүргье.. Манай баярын тусгай нэвтрүүлгийн эхний хэсэг ингээд өндөрлөж байна. Та бидэнтэй хамт байгаарай.. Хагас цагийн дараа эргээд уулзацгаая..

Зураглаач : Дук.
Хөтлөгч: Ааржэе, Жигүүр(тусгай дугаар)
Найруулагч: Нусгай
Жолооч: Ваабгай
Захирал Молоохой..
Бүх эрх захирал Молоохойн эрх ашгийн дагуу ®©.
Молоохой студи.. 1.16.2011 2.11PM









Алив цааш нь...

Friday, January 14, 2011

Ганцаардлын тухай яриа

Г.Аюурзанын "Дурлалгүй ертөнцийн блюз"-ын есөн эсээ бодрол , эргэцүүлэл хэсэгт багтсан Ганцаардлын тухай яриа . Уншиж үзээрэй за ,огт бодож байгаагүй өнцгөөс чинь харсан ч юм билүү .



1.

Аль ч үед ганцаардаж ганихарсан хүн л амьд явахын утга учир , мөн чанарыг илүүтэй олж харсан байдаг . Ганцаардаж үзээгүй хүн амьдралаас залхсан байдаг юм билээ. Та эргэлзэж болно л доо , <Харин ч олны дунд наргиж , үймж хөгжилдөж яваа хүн амьдралын баяр баясгаланг илүүтэй олж хүртмээр юм > гэж хэлж ч мэднэ . Ихэнх хүн ингэж боддог ч нарийндаа тэр завтай зугаатай хүмүүс амьдралынхаа мөн чанарыг ойлгож чаддаггүй байх нь олонтаа .

Яагаад ?

Гаргалгаа нь тун энгийн : Хүн ерөөсөө ганцхан хувь амьтан . Орчлонгийн хаана ч яг над шиг хүн өөр байхгүй . Тиймээс ч хэн нэгний баяжсан туршлага надад таардаггүй . Нэгэн айлын жаргалтай амьдралын нууцыг олж мэдлээ гэхэд бусад гэр бүл жаргачихдаггүй . Нэг жаалыг сайн хүн болгосон хүмүүжлийн арга өөр хүүхдийг адгийн новш болгохыг ч үгүйсгэх аргагүй .

Амьдралын бэрх үе тохиолдоход хүнд өөрөөс нь өөр хэн ч тус болдоггүй . эцэг эх төрсөн ах дүүс хүний хамгийн ойрын төрөл садангууд мөн л дөө . Гэхдээ тэдний хэн нь ч өөрийнхөө амьдралаас илүү үнэтэй хэн нэгний эрх ашгийг олж харах нүдгүй байдаг . Тэд ч тус бүрдээ нэг нэг хувь хүн . Тэдэнд ч өөрийн гэсэн ганцаардах шалтгаан бий . Тэдний ганцаардлыг хуваалцах гэж оролдвол , яг чиний ганцаараа байх хүслийг хэн нэгэн үймүүлэн бусниулахтай адилхан . Учир нь ганцаардал , ганцаархнаа толгой мэдэн аливааг шийдвэрлэх эрх чөлөө гэдэг хүний хувьд хамгийн нандин , халдашгүй эрх юм . Яг л ийм шалтгаанаар шийдвэрлэх мөчид эцэг нь хүүгээсээ , ах нь дүүгээсээ урвадаг . Энд хүний мөс ердөө хамаагүй .(?) Угаасаа бидэнд өгөгдсөн чанар нь тийм юм . Дээр нь бид тус бүрдээ ганц ганцхан хувь юм .

-Хэн ч туслахгүй ! Xэн ч ойлгохгүй ! Хэн ч миний өмнөөс зовж шаналахгүй !Би , зөвхөн би л өөрийнхөө ертөнцийг бүтээнэ ! Өөр арга байхгүй

Энэ бол эрүүл ухаан . Үүнийг арай өөр өнцгөөс харж ч болно . Тэр нь юу байх вэ гэвэл :

- Хэнд ч туслаад нэмэргүй ! Xэнийг ч зөв , чин үнэнээр нь ойлгох боломжгүй ! Хэний ч оронд би жаргаж цэнгэхгүй ! Хэн ч өөрийнхөө ертөнцийг , би байсан байгаагүй бүтээх л болно! .(?)

Ялгаагүй нэг л зүйл . Үүний үндэс бол ганцаардал юм . Гэхдээ ганцаардал гэдэг тухайн ганцхан хувь хүний дотоод ертөнцийн тусгал биш . Ганцаардсан хүний гэр бүл ч ганцаардана . Ганцаардмал гэр бүлийн гишүүдийн тоо тав , арав , хорь байсан ч ялгаагүй , тэндээс ганцаардал арилахгүй . Тэдгээр хорин хүн өөр хоорондоо хичнээн халуун дотно , бүх л зовлон жаргалаа хуваалцдаг ч бай , ялгаагүй . Ганцаардал хэзээ ч үгүй болохгүй . Гэхдээ чухам ийм гэр бүлүүд л нийгмийн хамгийн оюун санааны дээд төвшинд орших магадлалтай . Тэндээс төрөн гарсан ганцаардмал цонхигор иргэд идэмхий , уумхай наргианч , жаргалтай хүмүүсээс сэтгэхүйн хувьд хамаагүй түмэнтээ илүү байх тавилантай . Үүнийг ямар нэг жишээн дээр нотлох гэж оролдмооргүй байна . Хэлэх гэсэн санаа минь юу вэ гэвэл

-ХҮН ГАНЦААРДАЖ БАЙХ ЁСТОЙ

Энэ бол гагцхүү дотоод ертөнцийн , оюун санааны ганцаардлын тухай яриа шүү .

2.

Хэзээ ч билээ надад үндэслэл муутай хэрнээ тун сонин санаа төрсөн юм . Та Гарсиа Маркесын <Зуун жилийн ганцаардал >-ыг уншсан байлгүй . Энэ роман тэгтлээ амжилт олсны нууц нь ердөө л Soledad (Ганцаардал ) гэсэн үгэнд байгаа юм шиг санагдаж билээ . Ганцаардал болон хүний сэтгэлийн гүнд нэвчих чадвараараа Хайр дурлал , Үхэл , Бурхан зэрэг үгсээс дутахгүй эрч хүчтэй шүү .

3.

Ганцаардал гэдэг маань ингэхэд юу билээ ? Түүнийг юутай жишиж адилтгаж болох вэ ?

Гадаад ертөнцтэй , бусад хүмүүстэй зохицон нийцэж чадаагүйдээ л хүн ганцаарддаг . Ер нь олонтой нэгдэж алхаа нийлж явна гэдэг бусдын боддогийг л бодоход хөтөлдөг . Бусдын үзэл бодол хүнд хор гай учруулахгүй л бол дээд , хэзээ ч тэдгээрээс ашиг тус горилох хэрэггүй . Хүнд өөрийнх нь дотоод ертөнцөөс нь өөр хаана ч аврал байхгүй .

Энэ л шалтгааны улмаас нийтэч хүн ганцаардмал хүнээс хавьгүй дооогуур сэтгэлгээтэй байдаг . (??) Магадгүй төрөлхөөсөө сүргийн сэтгэхүйтэй хүмүүс олны аяыг дагамхай байдаг ч байж болох юм . (?)

Гав ганцаархнаа суугаад юм бодох гэж сайхан зүйл үгүй . Тийн суухад хурц гэрэл ч садаа болдог . Тиймээс ганцаардлыг бүрэнхийтэй зүйрлэвээс онох мэт . Ганцаардалд бас ямарваа чимээ шуугиан харш . Эндээс ганцаардлын туйлын орчинг тодорхойлж болно . Харанхуй , аниргүй . Ганцаардлыг дүрчлэн төсөөлөхийн тулд нүдээ аньж чихээ таглаад үзэж ч болох шүү дээ. Хот орон , эд хогшил , түмэн авиа алга болж , гагцхүү дотоод би .

Хэрэв зээ , амьдралынхаа тодорхой хэсгийг ийм маягаар өнгөрөөх юм бол чи ганцаардлын туйлд хүрнэ ... Дорно дахины гүн ухаанд “ Чиний доторх эрдэнэсийн санд бүх юм бий . Чи тэдгээрийг эзэмших эрхтэй . Гаднаас юу ч хайх шаардлагагүй “ гэсэн сургааль бий .Энэ бол мэргэдийн зохиомжилсон ганцаардлын магтуу .

Ганцаар хүн хэнээс ч үл хамаардаг . Тухайн агшинд түүний дотор төрөх бодол бүхэн мэргэн , энэ бодолдоо үнэнч явбал хойчийн болоод хөндлөнгийн юу ч аймшигтай бус . “ Анхны санаа бол Бурхны санаа “ гэж ярьдаг . Энэ бол чиний бусдаас олж сонсоогүй , цэвэр өөрт чинь төрсөн тэр санаа л туйлын аугаа гэсэн үг . Хорвоод чамайг эрхшээн дагуулах далдын хүч гэж үнэндээ үгүй , тийм хүч бий бол гагцхүү чамд өөрт чинь л бий

..... Би хүний оршихуйн уг үндэс болсон ганцаардлыг дотоод эрчим хүч гэмээр байна ...

P.S уйдаад уншихаа больчих болуу гээд зарим нэг хэсгийг нь хаслаа , сонирхвол номыг нь авч болно шүү .

Нээрээ манайхан юу хийцгээж байна , одоо бараг амарлаа шд тээ (зарим нь ) , гадагшаа гарахгүй л бол нэг өдрийн амьдрал ч нэг иймэрхүү л болчоод байна дөө :D онгирч байгаан биш за юу






Алив цааш нь...

Monday, January 10, 2011

Хар хун ака 'Black Swan..



Сэтгэлзүйн хэт сонирхол, дарамтыг маш тодоор гаргадаг найруулагч Darren Aronofsky-н ээлжит сайн бүтээл. 4н алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн гэхээр кино шүүмжлэгчидээс нилээд өндөр оноо авч чадсан бүтээл болсон. Кинонд баллэтд амьдралаа өгсөн нэгэн бүсгүйн, эмгэнэлтэй амьдралыг цаг 40 минутын кино хальсанд буулгажээ..
Киноны гол баатар балетчин Нинаг (Наталиа Портмэн) найруулагч хар хун блэтийн жүжгийн гол дүр болох хатан хунаар сонгосноос үйл явдал өрнөж эхлэнэ. Энэ жүжигт гол хатан хун 2 төрөлд хувирч тоглох ёстой байдаг. Нинад цагаан хунгийн дүрийг бүтээхэд ямар ч асуудал гарсангүй. Харин хар хунгийн дүрд тоглоход асуудлууд гарч эхлэнэ.
Тэрээр аажим аажимаар дүрдээ хэт гүнзгий орж, нүдэнд нь хий зүйлс харагдаж эхлэнэ..
Харин энэ жүжгийн төгсгөл ямар байх бол??

Триллэр, Драма төрлийн кино. Насанд хүрсэн хүмүүсийн хэсгүүд нилээд байгаа болхоор насанд хүрээгүй хүмүүс үзхэд тохиромжгүй. Миний хувьд тийм ч сонирхол татсангүй магадгүй дахиад нэг үзэх хэрэгтэй байх. Миний үнэлгээ : 7.7/10
2011.1.8нд үзэв..


Алив цааш нь...