Friday, October 15, 2010

Аяа 18 нас..

Та бид 18 насан дээрээ л явж байна. Ганц нэг нь нас нэмсэн, зарим хэд нь балчир хэвээр л байсаар..




Гудамжаар алхаж явтал аманд нэг дуу өөрийн эрхгүй орж ирээд болдоггүй. Бүр нэг мартагдашгүй сийлээстэй хуучны дуунууд байдаг даа. Сонсох бүрт дотроос нэг юм огшиж нээх гоё санагдан, хуучны юм бодогдоол. Хорьж болдоггүй хорин нас гэдэг. 2-хон жилийн урьд ахиад олдохгүй 18 нас гэж байдаг. Аяа миний арваннайман нас хэмээх дуу тухайн үеийн залууст үнэхээр сэтгэлд нь сийлээтэй байдаг байх. Хааяахан энэ дуугаа сонсмогц төрөлх сургууль, анхны болзоо балчирхан амьдрал нь нүдний өмнө нь харагдаж уйлмаар ч болдог байх. Үнэхээр гоё сэдвээр зохиогдсон УЙЛМААР, ДУУЛМААР дуу.

Гэртээ ирээд олж сонсон зориуд энд тавихаар шийдлээ. Ориг клипийг үзвэл Камертоны залуус биендээ томдсон гоонжтой шалдан банди нар байжээ. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм аа..



Цэвэрхэн тунгалаг
Гэрэлт ододтой шөнөжин эрмэлзэж мөрөөдөж хоноод
Алтан нарын болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдаад
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Ахин ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

Болорхон нууцлагхан
Гэгээн хүсэлтэй дотно танилхан царайг ургуулаад
Үүрээр түүнийхээ улаахаан уруулаар
Үнсүүлж зүүдлээд сэрмэгцээ ичингүйрээд
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

Шүүдэрхэн тунгалаг
Гэрэлт ододтой шөнөжин эрмэлзэж мөрөөдөж хоноод
Алтан нарын болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдаад
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Ахин ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

18 нас ингээл зогсчихдог бол..

2 comments: