Friday, November 26, 2010

Монгол улс мандан бадраг !!

Энэ пост гадуур их хит болж байна.



Тив дэлхийг сүрээрээ дарсан
Тэнхээт монголын үр сад танаа
Тулгандаа галаа бадраасан..
Туурга тусгаар орны ард түмэндээ...
Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг!
Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг!
УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ

үүх түүхээсээ бага зэрэг оруулъя




Тусгаар тогтнол чамайг цусаараа би тунхагланам


1911 оны 12 сарын 29-ний өдөр Монголын Үндэсний тусгаар тогтнолын хувьсгал ялж, 1912 оны 2 сарын 12-ны өдөр Манжийн засгийг халсан Хятадын хувьсгал ялж, Хятад улсыг тунхаглахаас түрүүлж Манжийн улсыг халаад Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол улсыг Эзэн Чингис хааны алтан ураг, анхны ерөнхий сайд Түмэнхан номун эзэн Сайн ноён хан Т.Намнансүрэн (1919) цусаараа тунхаглан зарлав. Дотоод хэргийн сайд Да лам Цэрэнчимэд (1914), Гадаад яамны сайд Чин ван Ханддорж (1915) цусаараа дархлан тунхаглав.
1921 оны 7 сарын 10-ны өдөр Ардын хувьсгал ялж Ардын засаг бадарч Монгол улсаа байгуулж Ерөнхий сайд Д.Бодоо (1922) цусаараа тунхаглан зарлав. Босоогоороо мөнхөрсөн Манлай баатар Ж.Дамдинсүрэн (1920), Ерөнхий сайд Д.Чагдаржав (1922), Ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар (1923) цусаараа дархлан тунхаглав.

1924 оны 11 сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Б.Цэрэндорж удирдсан Бүгд Найрамдах Монгол Улсыг дархалж, Хаант улсаас эхлүүлсэн Монгол улсын анхдугаар Үндсэн хуулиа баталж (1940 оны 6 сарын 30, 1960 оны 7 сарын 6, 1963, 1992 оны 1 сарын 13-ний өдөр нэмж засварласан) Бүх цэргийн жанжин С.Данзан (1924) цусаараа тунхаглан зарлав. Ерөнхий сайд Т.Жигжиджав (1933), Ерөнхий сайд П.Гэндэн (1937), Маршал Г.Дэмид (1937), лам ноёд, ардууд цусаараа дархлан тунхаглав.

1945 оны 10 сарын 20-ны өдөр маршал Х.Чойбалсан удирдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг гадаад ертөнцөд зарлан, 1945 оны 2 сард Ялтын гэрээгээр Ж.Сталин оруулсан Гадаад Монгол улсын тусгаар тогтнолыг Дундад Иргэн Улсаар хүлээн зөвшөөрүүлж, Ерөнхий сайд А.Амар (1941) цусаараа тунхаглан зарлав. Монголын ард түмэн эрхийн хуруун хээтэй сонгуулиараа тунхаглаж, Ардын намын Д.Догсом (1941), Магсар хурцын Дугаржав (1945), Халх голын дайнд Орос Монгол дайчид цусаараа гагнагдан тунхаглав.

1961 оны 10 сарын 27-ний өдөр Ю.Цэдэнбал удирдсан бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918), Парисийн энхийн тунхаглал (1919), дэлхийн хоёрдугаар дайн (1941-1945), Яалтын энхийн гэрээгээр (1945) даян дэлхийг гагнан 1945 оны 10 сарын 24-ний өдөр байгуулагдсан НҮБ олон улсын хуулиар дархалж, Д.Төмөр-Очир (1985) цусаараа тунхаглан зарлав. Модун хааны захиасыг даган улсынхаа дархан хил, газар шороондоо үнэнч зогссон Гадаад хэргийн сайд С.Аварзэд (1989), Ц Лоохууз, Б.Нямбуу (2008), Б.Сурмаажав (1985) цусаараа дархлан тунхаглав.

1990 оны 3 сарын 9-ний өдөр хонхны дуу бадарч Азийн тивийн зүрхэнд алтан хараацай болсон ардчилсан Монгол улсаа Жамбын Батмөнх дэмжиж, 1992 оны 1 сарын 13-ний өдөр Үндсэн хуулиа найруулж, Монгол түмэн олныхоо саруул ухаанд итгээд цэл залуухан 37 насандаа Дэд бүтцийн сайд С.Зориг (1998) цусаараа тунхаглан зарлав. Тэнгэрлэг эх орон минь тандаа би мөргөмүй, түмэн олон ард минь Амьддаа бие биеэ хайрлаач гээд газар шорооныхоо төлөө цусаараа уйлсан найрагч О.Дашбалбар (1999), Л.Энэбиш (2001), М.Зэнээ (2002) цусаараа дархлан тунхаглав.


Та бүхэндээ Монгол улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд хүргье !!

No comments:

Post a Comment