Monday, December 13, 2010

Бүгд сайнуу..??

Бүгдээрээ сайн л байгаа биз дээ. Дор дор оо шалгалтандаа бэлдэцгээгээд завгүй л гүйцгээгээд байнуу. Оюутан болохын хар ядарагааг бүрэн утгаар нь мэдэрч эхэлж байх юм даа. Гадуур явахаар энд тэнд ганган гацуур босгож үүдээрээ дүүрэн чимэглэл өрсөн байгууллагууд, албан газар, сургууль, дэлгүүрүүд хүртэл чимэглэлээ өрж шинэ жилийн уур амьсгал санагдуулна.



Бидний дуртай энэ баярын настриг энэ новшийн шалгалтууд л юу ч гүй болтол нь дарах юм даа. Ай амьдрал хаа хаанаа л ээдрээтэй байна шүү. Энд тэнд яана даа яана гэсэн улсууд. Хэдий хэцүү ч энэ бүхнийг давж гарна даа хө. Юун тул 12-р сарыг хөл дээрээ босох сар хэмээн нэрийдлээ..

Ойрд нөхдүүд завгүй блогоороо ч шагайхаа байж, юм хум бичих ч хүн байхгүй юм. Нараа багш маань үрийн зулай үнэрлэсэн гэсэн тэгж байгаад хэдүүлээ нэг очино байгаа. Холбогдол ЗБ нар сайн ажиллах хэрэгтэй, үеийн үед л дамрын юм болоод байхаар сүүлдээ уулзалтанд тоож ирдэг ч хүн байхаа байлаа. Нөгөө хэдэн номчид л 11а-ийн төлөөлөл болон үлдэх юм даа.

Заассссссс юу юу ч донгосчив доо энэ муу 2 гар.. Зүгээр л нэг юм бичмээр санагдаад бичив,, Тануус юу дуртайгаа бичицгээ

Шалгалтуудаа бүгдий нь ок өгөөд эрх чөлөөний туг аа мандуулсан цагт, амралт гээч жаргал цэнгэлийн манлайг эдэлцгээе..

Амьдрал богинохон хэрнээ агуу. Тийм болохоор ганц олдох амьдралаа аз жаргалтай өнгөрөөе гэвэл зорьсон зүйлээсээ бүү шантар... by Luna

2 comments:

  1. блогоороо шагайж байгаа хүн ч байгаа л байх , би ми гээл , юм л бичиж амжихгүй болохоос . Ёооо харин тийн хурдан дуусчаасай даа , сургуулиар л нэг амралтыг өдөр минут секунд тоолж хүлээсэн хүмүүс хэхэ , манайх ч дууслаа л даа одоо дахиад 3хан хоног :D 11т юм хийдгүй байсын байна дөө

    ReplyDelete
  2. yooo ehnii semister gsn chini biy daalt ntree hgeed nomiin san haah hurtel ni suulaashd hehe hezeee ingedeg bailaaa ooriigoo hurtel gaihaj bna

    ReplyDelete