Monday, January 10, 2011

Хар хун ака 'Black Swan..



Сэтгэлзүйн хэт сонирхол, дарамтыг маш тодоор гаргадаг найруулагч Darren Aronofsky-н ээлжит сайн бүтээл. 4н алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн гэхээр кино шүүмжлэгчидээс нилээд өндөр оноо авч чадсан бүтээл болсон. Кинонд баллэтд амьдралаа өгсөн нэгэн бүсгүйн, эмгэнэлтэй амьдралыг цаг 40 минутын кино хальсанд буулгажээ..
Киноны гол баатар балетчин Нинаг (Наталиа Портмэн) найруулагч хар хун блэтийн жүжгийн гол дүр болох хатан хунаар сонгосноос үйл явдал өрнөж эхлэнэ. Энэ жүжигт гол хатан хун 2 төрөлд хувирч тоглох ёстой байдаг. Нинад цагаан хунгийн дүрийг бүтээхэд ямар ч асуудал гарсангүй. Харин хар хунгийн дүрд тоглоход асуудлууд гарч эхлэнэ.
Тэрээр аажим аажимаар дүрдээ хэт гүнзгий орж, нүдэнд нь хий зүйлс харагдаж эхлэнэ..
Харин энэ жүжгийн төгсгөл ямар байх бол??

Триллэр, Драма төрлийн кино. Насанд хүрсэн хүмүүсийн хэсгүүд нилээд байгаа болхоор насанд хүрээгүй хүмүүс үзхэд тохиромжгүй. Миний хувьд тийм ч сонирхол татсангүй магадгүй дахиад нэг үзэх хэрэгтэй байх. Миний үнэлгээ : 7.7/10
2011.1.8нд үзэв..

2 comments:

  1. өөө энэ одоо хувийн блог руу хийх гэж байгаад...
    За яахав байжил байг :)

    ReplyDelete
  2. Энэ чинь хүний дотоод ертөнц хэрхэн хоорондоо зөрчилдөж бйагааг харуулдаад зогсохгүй ямарваа нэгэн юманд хэтэрхий нэг талаас хандах юм бол чиний мэдрээгүй зөндөө зүйлс байгаа гэдгийг харуулсан кино шиг л санагдсан. Үнэн хэрэгтээ Нина үргэлжид сайн охин байсаар ирсэн. тэр ч энэ амьдралынхаа хэв маягт дасчихсан, дутагдах зүйлгүй мэт санаж явсан боловч гэнэт амьдралд нь хар хунгийн дүрд тоглох хэрэг гарснаар түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж чадсан. Яагаад гэвэл Нина муу байхын "сайхныг" амьдралдаа анх удаа мэдэрч чадсан.

    ReplyDelete