Баярын өдөр Бо бид 2 багшийнд олимпиадын бодлого сонгож байхад тэдгээр гайхалууд гараад ирдэг юм байна. Хүүхэд бүр л дор дороо нэг юм бодон бичсэн болтой. Скандаж оруулсан тэдгээр бичгийг нэг нэгээр нь оруулъя даа. Зарим нь нэрээ бичилгүй орхисон учир та бүхэн харж байгаад бичгий нь таних улс байвал дор үг үлдээ
1.

2. Энэ зөв бичиж хараахан сураагүй эрэгтэй хүүхэд болуу. Чимдээ гэсэн нэг таамаг байна.

3. Энэ бол бичгийн хэв, бичиж байгаа хэв маягий нь үзвээс яаж бодсон ДУК. Нэг л санаа муутай зэвүүн өнгө аястай. "тэгье", "ингье" гээд.

4. Энэ хүүхэд нэг их илүү дутуу зүйлгүй нилээд албаны хэв маягтай бичсэн байх юм.

5. Хавкын бичлэг. Монгол хэлэндээ би бээр Пүрэв, Норов, Отгоогийн хамт про болцон л тууж явна. "Би ярьдаггүй биш ярьдаг" гэсэн хэсгий нь уншаад татаж уналаа. Бас ярихаа "жоохон ч гэсэн" багасгана. /Ер нь багасахгүй төлөвтэй/. Одоо Хавкаар ийм зүйл бичүүлвэл "Багшаа та шалчиганахаа багасгачихвал зүгээр байх шүү" л гэх байх даа



6. Энэ хүү илүү дутуу хачиргүй үнэнийг л цохон тэмдэглэсэн байна. Дууны хичээл ордог байсан гэхээр бас л сонин санагдана.

7. Энэ нэг л төөрч будилсан гариг андуурсан нөхөр болтой.

8. Энэ бичгийг бол яалтчгүй таниад байгаам. Улсуудын бичиг ер нь өөрчлөгдөөгүй байхад миний бичиг эрс тэс өөрчлөгдсөн билээ. Энийг хараад өөрийгөө мөн үү биш үү гэдэгт эргэлзсэн.

Үргэлжлэл бий..
Алив цааш нь...

















