Thursday, November 25, 2010

Урлагийн үзлэг ээ гэж..

Ямарваа нэг албан байгууллага, 10 жилийн, их сургуульд жил болгон зохион байгуулагддаг үйл ажиллагаа бол урлагийн үзлэг билээ. Жоохон соёлтойгоор бичвэл “Урлагийн наадам”. Урд хойноо “их”, ”бага”, “нэгдсэн” гэх мэт чимэгнүүдтэй. Соц нийгмийн үед заавал болдог үйл ажиллагаа байсан болохоор зарим залхсан улсууд албан шахалт, шалгалт мэтээр ойлгож урлагийн үзлэг хэмээн нэрийдсэн болуу гэж бодно. Гэхдээ л нэр зүйг нь бодоод үзэхэд бидний заншсан хэллэг нь болж буй үйл ажиллагаатайгаа нийцэх нь арай л биш мэт. Тухайн жилд автомашиныг явуулах уу үгүй юу гэдгийг нэгэн стандардаар албан хүчээр шалгаж ОК-уудад нь лиценз олгодог явцыг техникийн үзлэг гэдэг байх аа....





Засс гаж донтой ч юм шиг иймэрхүү юм та бүхэнд уншуулж сонирхлыг чинь бууруулаад яахав.



1. Do u remember the first time ??

Хар бага наснаасаа өөрөөр хэлвэл нусан чавк байхаасаа л энэ үйл ажиллагаанд анги нийттэйгээ нэгдэн их бага хэмжээгээр оролцдог байлаа. Тоохгүй орхино ч гэж харин байхгүй шүү. Би бээр хөгжимтэй амьдралаа нэгэнт холбосон билээ. Мэдээж энэ төрлөөр л хүч үзсээр ирлээ шүү дээ. Анхны хэдэн жилдээ хооронд хүч нэмдэг байлаа. Заримд нь чи баг алаад солонгороод байна хэмээлгээд ам барих нөхдүүдийн эгнээнд жагссан удаа ч бий. Гүэ яахав сайн хамт олны хүчээр олон жил манай анги өөрийн гэсэн дуучинтай байсан. Золоо ахыг онцлох нь зүйтэй боловуу. Хоолойны чадал нтр гээд одоо ч нөхөд нь дурссаар.. Сургуулийн 60 жилийн ойн хүндэтгэлийн концертэн дээр сургуулийн урдаа барих дуучин байлаа шүү дээ. Гавъяат Энхзулын хүү, манай залуу 2. Саяхан нэг караокэдсэн хэвээрээ байна лээ ЗЛЖ ах.

За ингээд 9-р анги шигшдэг жил манай ах өнөөх шүүрдэлтэнд нь өртөөд бидэнтэй хамт суухаа байсан даа. Тэр жилийн у.үзлэг болж манайх миардаг дээрээ ирж байгаам даа. Ангийн охид болон аймар багшийнхаа шахалтаар Золоо ахын ажлыг хүчээр над дээр тохсон юм аа. Дуу сонсдог л болохоос миний дуулдаг байсан ч гэж юу байхав ёстой шивэр байлаа шд. Аа тийн түүний өмнө жил шинэ жилээр габш намайг бас дээрэлхээд ангийн номер болж сургуулийн шинэ жилээр дуулнаа хө гээд бүр Өлзийтэй нийлээд нэр мэр хүртэл дээш нь явуулцан байсан шд. Өөрөө миний оронд байсан ч байгаасай. Одоо бол “Та өөрөө дуул за” гээд хэлчихдэг байж л гэж бодогдоно. Тэгээд тухайн үед гомборсоорон байгаад тэр балай үүрэгээс мурьж зүгээр шинэ жилдээ оролцсон болно. Яахав ангийн нэр хүнд жоохон татсан биз алдсан зүйл алга. Хэрэв тэр болох юм нь болсон бол түмний шившиг болж гүйцэх байсан биз. Зиа буцаад 10-р ангийн у.үзлэг рүүгээ очий. Тэр удаад энэ ажлаас мурих ямар ч боломжгүй ажээ. Ядаж явахад Болор гуай Жапан явчихсан үе. Байсан ч тэрээр дуулах байсан болуу хэмээн эргэлзэж сууна. Улмаар яагаад заавал уламжлал болсон панаграм тавьж, нийтийн дуу дуулах ёстой гэж арай ондоо юм хийе гэсэн бодол төрж зориг шулуудсан юм. Онцолж хэлэхэд энэ бол миний хамгийн анхны олон нийтийн өмнө дуулсан удаа байсан. Олон нийтийн битгий хэл ер нь дуулж байсан удаа өмнө нь байгаагүй. Зүгээр л дуртай дуугаа аялдаг л байсан байх. Мөн гитар барьж мэддэг л байсан биш оролдсон удаагүй [ямар нэг барилт нтр А ч байхгүй]. Тухайн үед сонгосон дууг хааяа нэг орон дээрээ суугаад гитардан дуулах ч сайхан шүү. Сайхан дуу. Та бүхэн санаж байгаа байх за яахав нэр хамтлагтай нь биччихье. Миний хайртай OASIS ийн WONDERWALL, SONGBIRD. Тухайн үед ийм дуунууд сонгосондоо өөртөө масло талх өгмөөр санагдав. Тэр үед хөгжийн мэдлэг, ур чадвар, туршлага ямар байлаа хаа очиж боломжийн дуу сонгосон шүү. Гэхдээ би сайн урлагийн үзлэгээрээ дуулж чадаагүйээ. Учир нь би дуучин биш. Анхны удаа сандралт, хоолой гарч өгөхгүй, хамаг бие салагнана гээд тухайн үеийн мэдрэмжүүд одоо мартагдсан ч иймэрхүү юм болж билээ гэж санагдаж л байна. Тухайн үед габш манийг мотордон дуулуулхаар болж , би бээр 14 хоногт гитар суран дуулаагүй бол өдгөө би гитар сурхымсан гээд 4 жил мөрөөдсөн залуу алхаж байхыг үгүйсгэхгүй. Энэ л миний мөрөөдлийн нэг хэсгийн минь эхлэл яах аргагүй мөн. Тухайн үед гитараа зээлүүлсэн Хишигдэлгэр болон, маньтай хамт санжиганасан гал хам баавгайдаа баярлалаа. Энэ үеэс хойш бидэн хоёр ном унших, барих гээд бүхий л юманд хамт болсон доо. Энэ үйл явдал яаг 2 жилийн өмнө болсон.


2. Дуунд дуртай хорвоо

Энэ үеэс хойш боддог зүйл маань бодит болон харагдаж эхэллээ. Хөгжим яаж татагдсан, хөгжим яаж сурсан гэх мэт энэ бүх түүхийг ба бэгүй бичвэл олон юм болох тул дараа дараагийн нийтлэлдээ оруулах болно. Гол сэдэвтэйгээ ойрхон байя. Энэ үйл явдлаас хойш цөөнгүй газар янз бүрийн л юм тоглож, дуулж үзсэн байна шүү Бо бид 2. Гэхдээ л цаашид экспи цуглуулаад л баймаар байна. 9 оны зунжин баавгайгийн лагер дээр концерт тоглосоор байгаад таарсан юм. Мэдээж бидний хамгийн чөлөөтэй гитараа балбаж, орилдог газар нь “орц” билээ.

Төгсөх жилээ урлагийн үзлэг болохын даваан дээр гахайн ханиад баг алсан нь ганцхан манайд тохиосон гамшиг биш байсан шиг байлээ. Уг нь төгсдөг жил манай анги сагснаас бусад бүх цом шагналыг авна хэмээн зорьсон байсан тул энэ мэдээ ямар олиг байх билээ. Бөмбөр нтр авчирж зоож байгаад валайгий нь авъя гээд шийдцэн байсан үе. Тухайн үеийн бүрэлдхүүнийг дахин бичвэл

BO – Vocal, guitar
Gee – Lead guitar
Ne – Bass guitar
Muna – Drum

Энэ нь НЭ-гийн орцны Симба хамтлагийн эхлэл юм. Эдгээр залуус олон ч газраар гитар үүрэн санжиганасан даа. Үргэлж хөгжим хөөн, амьдралаа алдаад байхгүй ч хааяа нэг хөг нийлүүлэн дураараа дуулах ямар кайфтай гээч. Ёстой л нөгөө Бернд, Бек 2-ын цэнэглэнэ гэдэг шиг. Нөгөө утгаар нь ойлгов залуусаа онцолж цохон дурьдахгүй бол аюултай болцон байлээ энэ улсууд..


3. МТС урлагийн бага наадам

За ингээд нийтлэлийн гол хэсэгтээ оръё доо. Ер нь улсуудын урлагын үзлэг хаа хаанаа л болдог газраа болж манайхан ч оролцохгүй нэг нь оролцолгүй, оролцох нэг нь оролцоол байгаа сурагтай. Миний хувьд гол нь дээд курсийн про залуустайгаа нэгдэх замаа баталгаатай болгох байсан. Сургуулийн танилцах үдэшлэгээр тэдгээр залуустай нэгдэж хамтлаг босгоод би бээр басс гитарчнаар тоглосон гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Мөн цаашдаа АСК ч юмуу сургуулийг төлөөлөх уралдаан тэмцээн болон, шинэ жил, төгсөлт энэ тэрээр мань хэдийг тоглуулаад байх сураг дуулдаал байна. Энэ нь над багагүй хэмжээний туршлага суулгах болуу. Дээгүүр бол манай талын залуус бий. Түвшээ маань нилээд өндөр албан тушаал тодруулвал урлаг, спорт хариуцсан хорооны даргаар томилогдсон юм. Гэвч олон юм нуршаад яахав урлагийн үзлэг яахавдээ болдгоороо л болсон. Ганц асуудал байсан нь пультний 2-хон оролттой, хаана нь гитар яаж залгахым бүү мэд. Арга буюу жижкэн спикэр тавьж түүний урд микрофон ойртуулж байгаад аргалсан юм. Манай нөгөө залуугийн хувьд зүгээр ковэр төдий тайзан дээр суусан гэж хэлж болно. Хүрэлцэхүйц хэмжээний оролт байсан бол өөрийнхөө гитарыг ч залгаад, Түвшөөгийн гитарыг ч ритмэн дээрээ нэмэрлээд үгүй мөн сайхан байх байлаа. Уг нь бид 2 бэлтгэл хангалттай сайн байсан юмсан. Тэндээ хангалттай залгуур байсансан бол аль эсвэл Хишигдэлгэр надад гитарны кабел амжиж өгсөнсөн бол түүнийгээ пультэндээ залгаж байгаад чихий нь дүжиртэл сологоо тоглож ёстой нэг өөрөө кайф автал валайгий нь авах байхгүй юу...

Дууны хувьд бид Don’t look back in anger болон Дүрсгүй жаалуудыг сонгосон юм. Эхний дууг сдандартаас 2 доогуур болгож тохируулахгүй бол миний хоолой хүршгүй. Дараагийн дууг сдандартаас 1 доогуур болгож тохируулсан юм. Манайхны бэлтгэл ер нь хангалтгүй, хамтдаа нэг ч бэлдэж үзээгүй тул ер жоохон онцгүй болсон. Жүжигчилсэн тоглолтыг тэр өглөө нь ирээд тэр тэр тэгнэ шүү гээд шууд яриад орсон гээл бод. Хөөрхий муу Амараа маань л юм юманд авч гарсан даа. За энэ ч яахав компьютерийн сургууль юм хойно урлагийн авъяастай байх албагүй.

Эцэст нь хамаг шагнал 11А –ых болсон гэж хэлж болно. Тэргүүн байр шилжин явах цомыг манай Түвшөө, Болдбаярын анги авсан. Эцэг гарч тэр цомы нь өргөөл.. Манай анги яахав дээ гутгаар байр хаха. Би бээр бэст соло сингэр. Ер нь бол аль ангийн ямар ч нөхөр оролцсон би энэ төрлийг авна хэмээн зорьцон байсан билээ. Бүр шилдэг хөгжимчинтэй нь хамт шүү. Иймд би бээр дуу сонголтон дээрээ нилээд анхаарсан юм. Сүүлд тоглолтын бичлэг үзэж байхад алдаа дутагдал чамгүй харагдсан, би улам сайжрах болноо.. Шилдэг хөгжимчиныг нэг марзан нөхөр аман хуураар миний дээр гарсан юмдаа. Хэрэв миний гитар.............. Яваандаа мэдрүүлнээ хаха


За нэг иймэрхүү л юм болсийм даа. Про болмоор бн. Юм багаас эхэлнээ.. Бүх МУИС-ын урлагийн тоглолтоор мань хамтлагтайгаа хагалнаа !!


Мөн намайг дэмжихээр ирсэн нөхөддөө бүгдэнд нь баярлалаа..

P.S. Миний хамгийн ихээр хүлээж байсан хүн л ганцхан ирээгүй..





















1 comment: