Friday, November 26, 2010

Жилийн дурсамж..



Нэг мэдсэн эхний семистерийн хичээл хаагдах дөхчисөн байншдээ. Одоо 3 долоо хоног үлдсэн үү үгүй юу. МТС-ийн 2-р явцын шалгалтууд өнөөдөр эхэллээ. Дөнгөж сая түүхийн шалгалтаа өгчихөөд л гарч ирээд Лувсанцэцэгийг японы номын сан дээр хүлээх зуур ганц нэг юм бичээд л сууж байна. Шалгалт амжилттай юу гэжүү?? Амжилттай гэх нь ч хаашаа юм, би хэзээ түүхээ хийдэг, түүхээ уншдаг байлаа. Гэвч чойрсон удаагаа бол үнэндээ санахгүйм. Саяны шалгалтаар 20 асуулттай тестнээс 15-г нь оносон байлгүй дээ. Гэснээс шалгалтын өмнөхөн нэгэн хачирхалтай явдал тохиолдов. Болж өнгөрсөн процесс их энгийн. Кино шиг. Би өөрөө кино нэг их үзээд байдаггүй болохоор яг яахаа мэдсэнгүй ээ. Тэгээд ч би киноны өмнөх ангиудыг үзээгүй яг хаана яваад байгаагий нь ч ойлгохгүй. Ганц үгээр илэрхийлвэл “Зүгээр л” .. Эсвэл зүгээргүй байсым болов уу.. Одоогоор иб учир жанцангий нь ер олохгүй, би гэж нэг ойд төөрсөн сармагчин шиг явжийнөө..







Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг шиг дуу ч гэсэн өөр өөрийн гэсэн түүхийг санагдуулам. Тэгээд сая ойрдоо мартагдаад байсан агуу цомгийг эхнээс нь тавиад сонслоо. Хуучны дурсамж үнэртээл. Яг нэг жилийн өмнө бүх зүйл их сайхан байлаа шдээ. Бодож санах зүйл ер байхгүй. Ангийхантайгаа хамт. Тэгэхээр миний дөнгөж сая сонссон дуунууд яг нэг жилийн өмнөх дурсамжийг 11а ангийн хамт өгүүлээд байна. Жилийн өмнө яадаг байсан юм бэ гэвэл.. Уламжлал ёсоор 6 цаг 10 минутын сэрүүлэгнээс 5 минутын өмнө өөрөө автоматаар босч сэрүүлгээ унтраагаад/сэрүүлэг тавих хэрэг ер нь байдаггүй байсан/ аз жаргалтай нэгэн өдрийг ингэж угтаж байгаам даа. Дуу аялан, толинд харж инээнэ, шүд нтр ээ угаана.. Өглөөг эрч хүчтэй угтах хэрэгтэй шд. 7 цагт гэрээсээ гардаг хүн бүтэн цагийн турш өглөөний цайгаа аажуу уужуу уух зуур, ком дээр сууж урд шөнө хөлбөмбөг яасан байна, блогт хэн юугэв, соккер манай баг ялалт байгуулжуу, энд тэндхийн мэдээлэл гээд аар саар зүйл харсаар 7 цагтай золгодог байсын. Тэгээд хичээлийн дэвтэр, сам хэрэгсэл бас бус зүйлээ цүнхлээд л гэрээс гарна даа. Гарахын өмнө мп-ээ асааж чихэвчээ углаад, данзан ахыг магнай дээрээ шидчээд, маскаа давхарлаж зүүгээд[хэрэв агаар утаатай байвал], МП-нийхээ плей товчийг дарахад л РОК Н’ РОЛЛ СТАР эхэлж байгаам шүү дээ. Миний өглөө болгон хичээлдээ явахдаа сонсдог агуу цомгийн хамгийн анхны дуу нь энэ байгаам. Өглөө болгон алхдаг төв зам дагасан сүнстэй тэр жим, цаг жоохон эрт бол ямар ч чихцэлдээнгүй байхүй сул суудалтай 21 номерийн автус, ТҮЦ-ний дэргэд тамхи асаан зогсдог 10 жилийн бацаанууд/тэр дунд Суурь..лол/, хааяа хааяа тааралддаг ЛУВСАА, БААТАРХҮҮ, БУНДАГА, ДОНДОГ, ХОСОО, ЧИМДЭЭ, ЖЭ. Одоо ч энэ үйл явдлууд нүдэнд харагдаж байна. Агаар муу байвал хорт утааны багаа давхарлаж зүүнэ гэж дээр бичсэн, агаар сайхан бол урд шөнө алсан хэвэгээ гаргаж ирээд баагуулан алхах юутай кайф гээч. Энэ бүхэн дээр чихэнд минь наалттай сонсох дуртай цомгийн дараалсан дуунууд чимэг болно.


Урдны жилүүдэд хоцордгоороо алдартай байлаа. Мэдээллийг самбарт СЭР СЭР !! гарчигний дор миний нэр бичээтэй, ёстой нэг ангийн онигоо болж дуусахын дээр габш дээрээс мотордоостой. Өглөө эрт ирэх сайхныг мэдэрцэн, өглөө 8-н хичээлд 6.10-т босдог хүн юу боллоо гэж хоцрохов. Намайг ирэхэд Цэнгүүн, Бек, Номин, Цэнгэл нар ирцэн байдаг байсан. Суурь энийг уншаад “Би чамаас түрүүлж ирдэг байсан” гээд хэрүүл үүсгэж байж бас магадгүй ээ. За ингээл ангидаан ирлээ архаг тэнэгтэлт буюу нас залуужуулах процесс эхэлнэ шүү дээ. Тэр муу 208 номерийн ангид ч юм юм л болно доо. Ер нь бодоод байхад хошин шогийн гол сэдвүүд нь аймар багш, Идэрээ, Мо, Өлзий, Харандаа гэх харууд, Бек 5 толгойн орд, Баавгай, Умба, Эрка гэх п****г-ууд, тэгээд Лувсаа 121-н юу нтр дээр л тулгуурлана шүү дээ. Гол үйлдэгчид нь болохоор тэргүүн магнайд Цэнгүүн болон Болдбаяр нар орж байгаам. Тэгээд миний бие болон хавк, Суурь, Бүрнээ. Тэгээд МО, БО 2 гэж бас тэнэгтэлт. Бүгдээрээ тойрч сууж байгаад элгий нь авна даа ёстой нэг. Ингээл харахад энэ бүхний гол цөм нь МУИС-н 3-р байранд буюу МТС-д байгаа гэхээр л... Идэрээ, Муна, Болдбаяр, Жий, Аав, Өмхий. Энэ хэд байхад ямар ч хошин шогийн тоглолтоос илүү юм болно. Эдгээр улсуудын зүгээр л нэрий нь харахаар шууд инээд хүрж байгаа биз.

Ангид байх уур амьсагал гэвэл нэг иймэрхүү. Ангидаан орж ирэхэд цаг дөнгөж 7.30. Энэ үед Мо, Өлзий 2 сэрдэг гээд бод доо. Ичкү бол сэрээчгүй байдаг биз. Хийх юмгүй Бүрнээ, Бек, Муна, Суурь нарын хамт доошоо гуанз орж цай “татна”. Ингэхэд яаж явж байгаад “цай татна” гэж ярьдаг болсийм бүү мэд. Ном уншдаг болсноос л ийм хэллэг гарсан нь лав тод байх. За тэгээл хичээлийн хонх дуугарахтай уралдан Бо, Мо, Өлзий нар орж ирнэ дээ. Ихэвчлэн хонхны дараа л орж ирнэ. Тэр үед нь багшийн юм нь хөдөлцөн бол оруулнаа гэж гонж. Нээрэн ЖЭ нэг хэсэг бас арай л ширүүн байсан санагдаж байна. Эхний 2 цаг мөнхийн пялаастай..

Яг жилийн өмнө шинэ жилийн уур амьсгалын үе байсан санагдана. Арай ч эхлээгүй байжуу, ямар ч л байсан гахайн ханиадны буянаар олон хоног бие ээ оторлож байгаад ирсэн улсууд тэр ангид сууж байсан нь үнэн. Амралтаар хийж ирээрэй гэсэн багшийн бодлогуудыг Лууяагаас өөр хийсэн хүнгүй. Харин яг жилийн өмнөх улс тунхагласны баяраар юу болсныг бүр тод санаж байна шүү. Өмнөх өдөр нь буюу 25-нд Баавгай бидэн 2 дэггүйтэх гэж байхад Бо баг алсым даа. Мань 2 манайд гоё хононо нтр гээд ярьж байсан Бо гэрээсээ эрх аваад гараад ирсэн, нэгэнт гараад ирсэн хүнийг яалтай ч билээ мань 3 манайх руу ямар ч зорилгогүй очиж хоносийм даа. Яг одоо Аваргуудын лиг эд дундаа сонирхолтой явж байгаатай ижил яг тэр шөнө Ав.Лиг яг халуунаараа өрнөж байлаа. Тэр орой Баатархүүг дуудан 4-үүлээ цастайд орос сургуулийн дээвэр дээр гаран сэтгүүл задлангаа амьдрал хүүрнэлдэж билээ. Жилийн дурсамжийг эргээд харахад одоо тэр 4 залуу бүгд өөрсдийн хүссэн сургуульдаа орон тус тусын замаар амьдралаа эхлүүлэх гээд л хичээж явна даа. Түүний маргааш буюу яг улс тунхаглалын өдрөөр орцонд гитар цохьдог баатрууд юун гитар. Баавгайгийн аав ээж Багануур явсан байсныг хэлэхүү Муна тэр үед ирцэн байсан. Ингээд бидэн 3 номын цагаан солио тусч байгаам шүү дээ. Тухайн үед шивэр ч байж, сайхан ч цаг байж. Мэдээж энэ өдөр бол домогт өдрүүдийн нэг мөнөөсөө мөн.


Жилийн өмнө ч сайхан ч байж дээ ямар ч бодож санах зүйлгүй.. Анги дээр тэнэгтэцгээгээл, охидоороо юм авхуулаал, хичээл пялж РС-дээл, хамуудтайгаа гадуур тэнээл, хааяадаа нэг номын сан орчоол, бас хөөрхөн хөөрхөн бунднууд энэ тэрүүгээр нисээл..







1 comment:

  1. хэхэ хүн болгонд өөрөөр л дурсагдах байх л даа , би юу хийж байснаа жоохон ч дээ санахгүй байхын ....ямар ч л байсан амралтаар сорилгын номтой л их найзалсан байх, тэгээл санахгүй байна шинэ жил хүртэл юу ч болоод өнгөрсийн . Тэгэж хичээлдээ явах гэж хөгжилтэй юм болдогчгүй байсын :) юун эрт ирэх нтр кк

    ReplyDelete