Tuesday, November 30, 2010

X-Files..

Хайрт багш маань хааяа нэг сургааль айлдахаараа хэн бүхнийг ухааралд авттал лекцилдэг байсан санагдаж байна. Доошоо харан хөмсгөө зангидаж байгаад л ажуухан дуунаас эхлэн ярьж эхэлдэг байгаа нь чухам өөртөө гол дүр. Юм ёс журманд байхаа больж, захиргаа дээрээс дарамталж, болдог нь болохоо байсан үед ангийн хурал хийдэг билээ. Энэ явдал 2005 оны 2-р сарын төгсгөл орчим болсон болтой. Ангийн дарга Бүрэнмөнх байр суурьнаасаа ганхаж, ангийн сурагчдийн сурлага муудаж, РС-дэлт газар авч, үймүүлэлт хэрээс хэтэрч байсан үе байх нь гэж дүгнэлээ. Ингээд аймар багш маань дээрээ дарамтлуулаад ангид орж ирэн хурал хийгээд сурагч бүхнээс жижиг цаасан дээр өөрсдийнх нь саналыг нь бичүүлж авч байсан материалууд одоо ингээд гараад ирнэ гэж санасан ч үгүй. Ингэхэд тухайн үед ийм зүйл болж байсан, цаасан дээр "ухаарлын коко"-оо бичиж өгч байснаа санаж байгаа хүн байнуу?? Миний хувьд бол ёстой таг мартагдсан эд байв


Баярын өдөр Бо бид 2 багшийнд олимпиадын бодлого сонгож байхад тэдгээр гайхалууд гараад ирдэг юм байна. Хүүхэд бүр л дор дороо нэг юм бодон бичсэн болтой. Скандаж оруулсан тэдгээр бичгийг нэг нэгээр нь оруулъя даа. Зарим нь нэрээ бичилгүй орхисон учир та бүхэн харж байгаад бичгий нь таних улс байвал дор үг үлдээ

1.




2. Энэ зөв бичиж хараахан сураагүй эрэгтэй хүүхэд болуу. Чимдээ гэсэн нэг таамаг байна.



3. Энэ бол бичгийн хэв, бичиж байгаа хэв маягий нь үзвээс яаж бодсон ДУК. Нэг л санаа муутай зэвүүн өнгө аястай. "тэгье", "ингье" гээд.




4. Энэ хүүхэд нэг их илүү дутуу зүйлгүй нилээд албаны хэв маягтай бичсэн байх юм.


5. Хавкын бичлэг. Монгол хэлэндээ би бээр Пүрэв, Норов, Отгоогийн хамт про болцон л тууж явна. "Би ярьдаггүй биш ярьдаг" гэсэн хэсгий нь уншаад татаж уналаа. Бас ярихаа "жоохон ч гэсэн" багасгана. /Ер нь багасахгүй төлөвтэй/. Одоо Хавкаар ийм зүйл бичүүлвэл "Багшаа та шалчиганахаа багасгачихвал зүгээр байх шүү" л гэх байх даа






6. Энэ хүү илүү дутуу хачиргүй үнэнийг л цохон тэмдэглэсэн байна. Дууны хичээл ордог байсан гэхээр бас л сонин санагдана.


7. Энэ нэг л төөрч будилсан гариг андуурсан нөхөр болтой.



8. Энэ бичгийг бол яалтчгүй таниад байгаам. Улсуудын бичиг ер нь өөрчлөгдөөгүй байхад миний бичиг эрс тэс өөрчлөгдсөн билээ. Энийг хараад өөрийгөө мөн үү биш үү гэдэгт эргэлзсэн.



Үргэлжлэл бий..

14 comments:

  1. ха юун инээдтэйн ... надаа бас гуанзны тухай гомдол гаргацан цааснууд байсан шд , тэрийг бодуул хамаагүй эртнийх байнаа тэ , Хавкынх нээрээ .... :) тэр үедээ бас зөндөө хичээж л бичсэн байна даа, ямар ч олон уучлаарай байгаам дээ хэхэ . 7 нь хэн юм бол , хөөрхөн юмаа ,, лаг л эхэлсэн байна шд .... :D

    ReplyDelete
    Replies
    1. haha hawk yostoi ih yum bichjee hehe.. urgeljlel ni yavaa hehe.. bi uuriinhiiguu oilsongui

      Delete
  2. Жигүүрийн бичгийг бол яаж ч хараад танихааргүйн байна :) бусад нь бол жоохон төс байнаа тэ

    ReplyDelete
  3. Бичгий нь таньж байгаа хүн байвал бичээд өгөөрэй. Умбад яг юу байгаа гэнээ??

    ReplyDelete
  4. haha shiver gej neeree ch pc-nd amidralaa uguj ehelsen uy shuudee..buudliin pc-ruu b-iinhentei uraldaj guij ochood l toglood suudag bjdeee..

    ichmeer ch ym shg eniig ta nar unshaad namaig nileen shooloh bh..
    bi beer geometriin nomoo buudliin pcnd pc-dej bgaad hayj bilee.mun orooltoo bas tsunheee ..
    gehdee bugdiin oyuna egch maani avaad hadgalchdag bsn n shn l daa...
    ymar ch garzgui :)

    ReplyDelete
  5. ter hamgiin suuliin 7 bol jiguuriin bicheg bna ...

    ReplyDelete
  6. bishee 6n shvvv..7n zoloogiih i know

    ReplyDelete
  7. aaa shiver 8n jiguuiih ym bnaaa :))

    ReplyDelete
  8. Зиа 4ийн эзэн нь би байна аа. хэхэ. Тэр миний гоё бичиж чаддаггүй ТОМ Б үсэг бол яг л байнадөө. хаха ямар гоё юм бээ новш гэж. Дурсамжтай юм аа...

    ReplyDelete
  9. whahaha. ter 7 yg baavgaigiinh bna.Yalt ch ugui manraa asuult tavij ehelj bna. hahahahaha

    ReplyDelete
  10. Би ч 7-г Баавгай гэж бодож байна. Бичгийн хэв нь нэг иймэрхүү дээ

    ReplyDelete
  11. хэхэ тиймүү , даанч тийм байхаа ,, бүүр нэг хөөрхөн байсымаа :D жоохон байсан гэж бодохоор өхөөрдмөөр л байгааз дээ,, юун манара гэж

    ReplyDelete