Showing posts with label Мэндчилгээ. Show all posts
Showing posts with label Мэндчилгээ. Show all posts

Friday, December 31, 2010

Шинэ оны мэнд !!



11а-ийн гишүүн бүрт шинэ оны мэндийг дэвшүүлье.


Ирж буй 2011 он амжилт, ололтын жил байгаасай. Бүгд ёндоотой байг.

Идэрээ та нарт мэндчилгээ дэвгүүлсэн байна

ЭНД



Алив цааш нь...

Sunday, December 5, 2010

12-р сар - Ёндоо



2010 оны төгсгөлийн сар буюу 12-р сарын эхний пост..




Өвөл цагийн хамгийн гоё нь 12-р сард л байдаг. Шинэ он гараад шинэ жилийн уур амьсгал дуусмагц ямар хогийн байдаг билээ. Хуучин оноо үр бүтээл, дурсамжтайгаар үдэж шинэ оноо эрч хүчтэйгээр угтаж ёндоогоо даллах чухал сар.
Оюутан бидний эхний семистер энэ сард өндөрлөнө. Тэгээд хаяанд тулсан амьдрал шийдэх финалын шалгалтууд.

Цааш үг олдошгүй нь бүгдээрэнд нь энэ сар ёндоотой байгаасай гэж үүнийг бичив.




Алив цааш нь...

Friday, November 26, 2010

Тусгаар тогтнол



10 жилдээ цээжилсэн цөөн хэдэн шүлгүүдийн нэг та бүхэн мартагнаагүй байгаа гэж найдаж байна. Энэ л өдөр энэ газар тавихгүй бол өөр хэзээ хаана ??

Цөөн хэдэн ард түмэндээ Монгол улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье



АУЗ, МУ-ын СГЗ, Зохиолч Дэндэвийн Пүрэвдорж

ТУСГААР ТОГТНОЛ



Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшин дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих энгэр дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэн манан хөөрөгний
Даалин дарах шаргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Аавын мөнгөн хазаарын
Найман цэцгийн товруун дээр
Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Идэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уярах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Урсгал татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны
Хөрсөнд харвах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Ажнай сайн хүлгийн
Гал цахилах туурайн дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эвтэй айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайвны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хуулин дээр
Эх хэл соёлынхоо
Ад биш баян сан дээр
Эгнэгтийн арга билэг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журам цэргийн
Өргөж ялсан туган дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өргөл дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын
Үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурны
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа аялан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон таныхаа
Ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үсгээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Алив цааш нь...

Монгол улс мандан бадраг !!

Энэ пост гадуур их хит болж байна.



Тив дэлхийг сүрээрээ дарсан
Тэнхээт монголын үр сад танаа
Тулгандаа галаа бадраасан..
Туурга тусгаар орны ард түмэндээ...
Дээлэндээ багтамгүй зориг нь мөнх байг!
Дээдсээс өвөлсөн түүх нь бат байг!
УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ

үүх түүхээсээ бага зэрэг оруулъя




Тусгаар тогтнол чамайг цусаараа би тунхагланам


1911 оны 12 сарын 29-ний өдөр Монголын Үндэсний тусгаар тогтнолын хувьсгал ялж, 1912 оны 2 сарын 12-ны өдөр Манжийн засгийг халсан Хятадын хувьсгал ялж, Хятад улсыг тунхаглахаас түрүүлж Манжийн улсыг халаад Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол улсыг Эзэн Чингис хааны алтан ураг, анхны ерөнхий сайд Түмэнхан номун эзэн Сайн ноён хан Т.Намнансүрэн (1919) цусаараа тунхаглан зарлав. Дотоод хэргийн сайд Да лам Цэрэнчимэд (1914), Гадаад яамны сайд Чин ван Ханддорж (1915) цусаараа дархлан тунхаглав.
1921 оны 7 сарын 10-ны өдөр Ардын хувьсгал ялж Ардын засаг бадарч Монгол улсаа байгуулж Ерөнхий сайд Д.Бодоо (1922) цусаараа тунхаглан зарлав. Босоогоороо мөнхөрсөн Манлай баатар Ж.Дамдинсүрэн (1920), Ерөнхий сайд Д.Чагдаржав (1922), Ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар (1923) цусаараа дархлан тунхаглав.

1924 оны 11 сарын 26-ны өдөр Ерөнхий сайд Б.Цэрэндорж удирдсан Бүгд Найрамдах Монгол Улсыг дархалж, Хаант улсаас эхлүүлсэн Монгол улсын анхдугаар Үндсэн хуулиа баталж (1940 оны 6 сарын 30, 1960 оны 7 сарын 6, 1963, 1992 оны 1 сарын 13-ний өдөр нэмж засварласан) Бүх цэргийн жанжин С.Данзан (1924) цусаараа тунхаглан зарлав. Ерөнхий сайд Т.Жигжиджав (1933), Ерөнхий сайд П.Гэндэн (1937), Маршал Г.Дэмид (1937), лам ноёд, ардууд цусаараа дархлан тунхаглав.

1945 оны 10 сарын 20-ны өдөр маршал Х.Чойбалсан удирдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг гадаад ертөнцөд зарлан, 1945 оны 2 сард Ялтын гэрээгээр Ж.Сталин оруулсан Гадаад Монгол улсын тусгаар тогтнолыг Дундад Иргэн Улсаар хүлээн зөвшөөрүүлж, Ерөнхий сайд А.Амар (1941) цусаараа тунхаглан зарлав. Монголын ард түмэн эрхийн хуруун хээтэй сонгуулиараа тунхаглаж, Ардын намын Д.Догсом (1941), Магсар хурцын Дугаржав (1945), Халх голын дайнд Орос Монгол дайчид цусаараа гагнагдан тунхаглав.

1961 оны 10 сарын 27-ний өдөр Ю.Цэдэнбал удирдсан бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг дэлхийн нэгдүгээр дайн (1914-1918), Парисийн энхийн тунхаглал (1919), дэлхийн хоёрдугаар дайн (1941-1945), Яалтын энхийн гэрээгээр (1945) даян дэлхийг гагнан 1945 оны 10 сарын 24-ний өдөр байгуулагдсан НҮБ олон улсын хуулиар дархалж, Д.Төмөр-Очир (1985) цусаараа тунхаглан зарлав. Модун хааны захиасыг даган улсынхаа дархан хил, газар шороондоо үнэнч зогссон Гадаад хэргийн сайд С.Аварзэд (1989), Ц Лоохууз, Б.Нямбуу (2008), Б.Сурмаажав (1985) цусаараа дархлан тунхаглав.

1990 оны 3 сарын 9-ний өдөр хонхны дуу бадарч Азийн тивийн зүрхэнд алтан хараацай болсон ардчилсан Монгол улсаа Жамбын Батмөнх дэмжиж, 1992 оны 1 сарын 13-ний өдөр Үндсэн хуулиа найруулж, Монгол түмэн олныхоо саруул ухаанд итгээд цэл залуухан 37 насандаа Дэд бүтцийн сайд С.Зориг (1998) цусаараа тунхаглан зарлав. Тэнгэрлэг эх орон минь тандаа би мөргөмүй, түмэн олон ард минь Амьддаа бие биеэ хайрлаач гээд газар шорооныхоо төлөө цусаараа уйлсан найрагч О.Дашбалбар (1999), Л.Энэбиш (2001), М.Зэнээ (2002) цусаараа дархлан тунхаглав.


Та бүхэндээ Монгол улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд хүргье !!


Алив цааш нь...

Tuesday, November 9, 2010

Happy birthday to DUCK...SWEET 18 :D


ZA ingeed nugasan tolgoitdoo bayr hurgeyaaa...HEdii hol hunii nutagt surj baigaa ch setgeleere bidenteige hamt bga gedegt naidaj bna...
Алив цааш нь...

Wednesday, October 13, 2010

Төрсөн өдрийн мэнд - Дашням

10-р сарын 13-нд буюу Бүрнээгийн төрсөн өдрөөс яг 7 хоногийн дараа Даашкагийн төрсөн өдөр болж зад писиддэг байсныг санаж байна..


Дондог маань өнөөдөр 18 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Найздаа баяр хүргээд, валайгий нь аваарай гэж хэлий даа.



Алив цааш нь...

Wednesday, October 6, 2010

Happy Birthday !! Buren

Хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нь тохиож байгаа найз Бүрэнмөнхдөө төрсөн өдрийн баярын гал халуун мэнд хүргэе!




Ингээд манай залуу чинь 19-тэй эр болж байгаам биздээ. 11-а гаас чи л хамгийн түрүүнд нас нэмэх юм даа.

Ирээдүй өөд инээмсэглэж яваарай

Инээд хөөр баяр баясглангаар бялхаж яваарай миний найз

Урагшилах амьдрал чинь

Урам зориг итгэл сэтгэлээр дүүрэн байг

Найздаа амьдралд нь хамгийн сайн сайхан бүхэнийг хүсэе

Анд найз бидэндээ үргэлж инээд хөөр баяр баясгалан бэлэглэж яваарай

Аав ээж ах дүүдээ элбэрэлтэй яваарай

19 насны гал халуун баярын мэндийг ангийхнаас чинь чамд хүргэж байна



Алив цааш нь...

Tuesday, August 31, 2010

11-дэх 9-р сарын 1 буюу Оюутан насны эхлэл..

Намар болжээ..

Алтан навч хийслээ дээ, аяны шувууд буцлаа даа ... хэмээх дуу зурагтаа асаангуут яваал, Өглөө эртлэн гарахгүй бол түгжрээг барж иддэггүй 9 сарын 1 болдог байж билээ. Охидууд нь хичээл орлоо гоё шд гээл, Хөвгүүд нь хичээл орно гэхээр балай найзуудтайгаа уулзана гэхээр гоё л байна гэх мэтээр ярилцдаг 9-р сарын 1.




Хамгийн анхны 9-р сарын 1-ийг санаж байна. Тээр жилийн намар өглөө төрийн дуулал эгшиглэхэд босоол хамаг юмаа бэлдээл, гоё хувцсаа өмсөөл, цүнх дэвтэрээ дахин шалгаал ээжийгээ дагаад тэртэй хол ханын материалын тэндээс хотын төвийн 45-р сургууль руу яаран гарч билээ. Замын түгжрээ гэж ёстой лүү. Нэг автусанд суух гэсэн ээжийн гутлын өсгий нь хугарч барьж паянгаа тарьж билээ... За тэгээд жил жилийн л 9-р сарын 1 өөрийн гэсэн дурсамжийг тодоор үлдээсэн байдаг. Мэдээж дунд нь төөрөлдөнө л дөө. Эргээд харахад 10 удаа 9-р сарын 1-ийг "тэмдэглэсэн" гэдэгтээ итгэх ч гүй байгаа байх.

Энэ удаагийх 11 дэх нь болж байна. 8-р сарын бөгсний хэдэн өдрүүдэд хувцас хунраа угааж, шүүгээгээ цэвэрлэж шинэ дэвтэр ном хийдэг уламжлалаа дагалаа. Гэхдээ 10 жилийн цэвэрлэгээ гэдэг утгаараа онцгой. Хэрэггүй ном, дэвтэр зэргээ бүгдийн хайрцаглаж гаргахадаа тэр олон ном дэвтэр ноорог энэ тэрээ хараад би ч 10 жилдээ бас ч гэж ажилтай сурагч байсым байна шүү гэж боддийм байна..

Сурагч насны 11 дэх намар буюу оюутны анхны хичээл. Ингээд миний, бид бүгдийн оюутан насны тарчиг карерь эхэлж байна даа.

Шинэ сургууль, шинэ амьдрал, шинэ ертөнц.. Өөрийн замаа өөрөө бүтээ.. gl


Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна !!

Алив цааш нь...