Tuesday, November 23, 2010

WhA[t] iS loVe..??



Хайр..
ХАЙР гэж ер нь юу юм бол??.. Яагаад хүмүүс ХАЙР гэгчийг амтлаад аз жаргалаар бялхаж, алдаад л уйтгар гунигт автдаг юм бол?? Хайр яг хаана оршдог юм бэ? Таны хажууд уу? Эсвэл миний дэргэд үү? Эсвэл бүр огт байдаггүй юм болов уу?? Үгүй байхаа.. Хайр огт байхгүй байсан бол ХОРВОО ЕРТӨНЦ тэр чигээрээ утга учиргүй, уйтгартай нэгэн хэвийн, хоосон байх байсан болуу..







What is love ??


Хайр гэдэг нь тэгээд яг юу гэдэг нь мэдэгдэхгүй, таван мэдрэхгүйгээр мэдэрч үл болох нэг тийм хийсвэр орчинд оршдог зүйл болтой. Амьдралтай холбовол.. Элсэн цөлд байгаа ганцхан гүнзгий худаг бий. Тэр нь хайр юм байна. Түүнийг чи олохгүй бол цангаад хэцүүднэ, уух гээд дотор нь орчихвол гарах гэж зовлон. Зүтгэсээр байгаад гарвал дахиад л элсэн цөл..




Холын хол шувуу болоод нисэх юмсан..Хязгааргүй алсаас хайр гэгчийг олж ирэе.. Хайрын дууг хайртаа зориулан дуулах юмсан.. Харин дараа нь хамтдаа хайрын балыг хуваалцая..
Гэхдээ заавал алсаас биш дэргэдээсээ эрээд буруудах бас алдах зүйл юу байх билээ гэснээс нээрээ энэ муу уйтгар гуниг намайг их зовоож байнаа...



Зүрхэнд минь шинэ хайрыг багтаах зай алга
Зүгээр л Уйтгар гуниг тэнд оршин байгаа юм
Үлдэн хөөх гэсэн боловч тэр уйтгар гуниг
Үүрээ засчихсан зүрхний минь мухарт хэдийнээ тохижчихсон..
Уйтгар гунигаас би зөндөө гуйсөөн..Юу гэж гуйсан юм гэж үү?
--- Чи үнэ хөлсгүй зүрхэнд минь өчнөөн удаан амьдралаа. Одоо зүрхийг минь бас намайг зүгээр л орхи. Би зүрхэндээ Шинэ хайрыг амьдруулмаар байна... Учир нь ШИНЭ ХАЙР зүрхэнд минь амьдрасныхаа хөлсөнд надад инээд хөөр, баяр баясалыг өгнө гэсэн. Тийм болохоор би түрээсний хугацааг чинь дахиад сунгаж чадахгүй ээ. Уйтгар гуниг минь одоо яв. Тэгээд дахиад аль болох Миний Зүрхэнд зочилж ч ирэхгүй байхийг хүсье гэж би гуйсан юм. Гэвч тэр юу гэсэн гээч ..

- Би явж чадахгүй ээ. Зүрхэнд чинь удаан орогносон болохоор эндээ бүр дасчихаж. Удалгүй би хүлээн авалт хийнэ, чи бэлтгээрэй.. Дотны нөхөд болох Ганцаардал, Шаналал, Цөхрөл гурав маань надтай хамт амьдрахаар энд ирнэ. Аа нээрээ тийм чамд ЗҮРХЭНД ЧИНЬ амьдарснийхаа төлбөр болгож яахав нулимс өгч байж болох л юм гэсэн..

Би яаж УЙТГАР ГУНИГИЙГ явуулах уу...Надад туслаач...

5 comments:

  1. manai jiguur chin yachaav de

    ReplyDelete
  2. Мэдкүээ надад туслаач..

    лол

    Яахав дээ уянгын халил оролдож болохгүй юу,, бусад нь болоод л байна

    ReplyDelete
  3. хөөх өөрөө бичсэн юмуу , би хүнийх л юм байлгүй гээд бодоод сууж байлаа шд ,ерөөсөө ийм төрлөөр бичиж байгаагүйм чинь , өдрийн тэмдэглэл л ийм байдаг даа, гоё болсон байнаа :) туслаач нтр кк хөөрхөнийн

    ReplyDelete
  4. амьдралын утга нь яг тэр гээд хэлчиж чаддагүй шд, хааяа мэдрээд ч байгаам шиг мөртлөө, бүдэгхээн нэг юм тодрох гээд ч байгаам шиг байгаал байна .Хайр яг тийм л байх , чухлыг нь мэдээд байдаг, тайлбарлах гэхээр болдоггүй , дээр бичцэн байгаа шиг хүнийг ингэж богинохон хугацаанд янз бүр болгодог ,жинхэнээсээ мэдрэлийг муутгах шахдаг өөр юм байдаггүй байх тээ .хааяа сандал дээрээ унтчихаар дүү ирээд хучихаар , эсвэл өглөө сэрж чадахгүй байхаар эмээ аргадахаар :) , хааяа бүх юм муухай болчихоор чамайгаа бодонгуут инээчдэг гээд ...иймэрхүү мөчүүдэд л бүүүр хүчтэй болдын

    ReplyDelete
  5. Улсуудын сэтгэгдэлүүдээс санаа авсийм

    ReplyDelete