Покер тоглоомон дээр хамгийн том мод гилийн тамга байдаг...
Өнгөрсөн хугацаанд бидний каптайн 11а ангийн гилийн тамга буюу гул хар Өлзий байсан. Сургуулийн зөвлөлийн даргын ажлыг сайн муу холилдсоор л төгссөн дөө. Энэ ангийн хамгийн анхны каптайн нь Бүрнээ байлаа шд. Бундага ч байж үзсэн. Дараа нь Болороо энэ ажлаа нэр төртэй биелүүлж байгаад өөр хүнд хүлээлгэхээр болсон. Суурь ч хэд хэдэн удаа ангийн дарга болно гэж дуугарсан нь бий. Аль ч тохиолдолд баатарлаг эр вайс-каптайн л даа.
Оюутны амьдралд шилжсэн даруйдаа манай зарим улсууд шинэ ангидаа каптайн хэмээх хүндэт туузыг зүүх болсон гэж дуулдана. Хамгийн анх Аав дарга болсон гэсэн. Өлзий ч мөн нийгмийн идэвх сайтай тул энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэж байна лээ. Тэгээд Харандаа, Жий, Ундрах гэж байгаа. Цаашид бас сонгогдох л байх. Ингээд бодохоор бид очсон сургууль, ангидаа толгой нь болсон гэхээр сайхан л санагдана. Миний бие ч басхүү энэ ажлаас эмээж байгаагаа нуух юун. Нийгмийн идэвх зүтгэл гаргаж багш нараас ганц 2 кок авах санаатай л... Цаашид бүр том дарга марга болно гэж намба алдан савсаганахгүй л байхыг бодъё. За тэгээд л оюутны зөвлөлдөө хуралдаал, янз бүрийн асуудал хэлэлцээл, анги нийтээ зөвөөр удирдацгаая даа дарга нар аа....
Wednesday, September 8, 2010
Ангийн дарга буюу Гилийн тамга
Labels:
Мэдээлэл
Subscribe to:
Post Comments (Atom)
анхнаасаа л энэ ангийг нэгэн нударган дор нэгтгэж хэрэгтэй хүмүүсээ тэндээсээ сонгож авна гэсэн бодол байсан билээ. Сургуульд орохын өмнө байгаа байхгүй нь мэдэгдэхгүй урсгалааараа явж хэрхэвч болохгүй. Яаж ийж байгаад л ангийн толгой болох ёстой гэж ярилцдаг байсан.
ReplyDeleteболоогүй байгаа ш дээ , сагс тоглож сонгоно гээд байгаам чинь :) заза тэгээд хэлүүлэлтгүй сайн байцгаана биз дээ тиймээ
ReplyDeleteайгаад байх юм байхгүй шд гэж хэлж чадахгүй л дээ өөрөө тиймийн байж . Эхлээд тэд чамайг үл тооно , дараа нь тохуурхана , тэгээд тэмцэж эхлэнэ эцэст нь чи ялна даа гэдийн :) Ганди
ReplyDeleteаааааааая умбааааа :))
ReplyDeleteманай гилийн тамга ажлаа сайн хийж бгаа надаа их тус болж байна даа
ReplyDeleteМиний ангийнхан хаа очиж дажгүй залуус байна. Уудаг иддэг нөхөр Муна мань 2-оос өөр алга. Тамхичин ч ганц 2-оор тоологдоно. Тэр нь ч дээр байх. За тэгээд сураад байхад энд тэндээс ирсэн гавалууд байх юмдаа. Тэр нь ч мэдээж. Элдэв веб хийдэг барьдаг, Си хэл дээр код мод бичдэг барьдаг залуус бас цөөнгүй. Ер нь л технологи маш сайн мэддэг л залуус байна. Говь-Алтайгаас ирсэн бөх барилддаг нэг чанга эр байна. Цохилцвол тэрийг Мунатай урдаа бариал ордог байх даа. За тэгээд үг хэл сайн дуулдаг, туслахууд маань ч хоншоортой ер нь дажгүй шүү.
ReplyDelete