Sunday, October 31, 2010

Хуучин сандал


Аливаа зүйлсийн утга учир өөрсдөд нь биш харин бидний хэрхэн хандаж байгаад л оршиж байдаг .


“Ээжээ би ирлээ ! “ гэж хашгирангаа Жон хаалга саван орж ирээд цүнхээ ойролцоох сандал руу шидлээ. “ Ямар нэг зүйл сайхан үнэртээд байх чинь “ гээд хамраа өргөх дүр үзүүлж галын өрөөнөөс гарах тааламжтай үнэрийг даган оров.
Ээж нь эргэж хараад“ Өө миний хүү ирчихээ юу “ гээд инээмсэглэлээ. Тэрээр дөнгөж саяхан гаргасан жигнэмэгээ цонхны тавцан дээр хөргөхөөр байрлуулж байв.
Жон жигнэмэгээс авангаа гадагш харахад цоморлигоо дэлгэсэн цэцэгс дээр үүлэн цоорхойгоос алтан цацрагууд тусчээ .Энэ бол сэтгэлийг нь хүртэл дулаацуулдаг сайхан өдрүүдийн нэг яах аргагүй мөн байлаа. Эмээг нь нас барснаас хойш хамт амьдрах болсон өвөө Поп-Поп нь аажуухан алхалсаар орж ирэв. Ямар нэгэн зүйл хайж байгаа мэт шал ширтэн амандаа “ Робин дуулж эхлэхэд ... “ хэмээн бувтнана ,тэгснээ яг л хэлэх гэсэн зүйлээ эргэн санах гэсэн шиг бага зэрэг гайхан зогсов.
“Хавар энд иржээ “ хэмээн Жоны ээж өгүүлбэрийг нь дуусгаад “ Тэгээд та энэ нь юу гэсэн үг болохыг мэднэ “

Жон сэргэлэн дуугаар “ Тийм шүү ! манай жил бүрийн загасчлал ойртож байна “
Поп-Поп түүн рүү нүд ирмэнгээ жигнэмэг рүү дөхлөө . Ээж нь :
“Харин би жил бүрийн хаврын цэвэрлэгээг л бодож байлаа шүү , маргааш хичээлгүй юм чинь туслана биз дээ ? “
Жон “ Тэгье дээ “ гэхдээ тун ч дурамжхан байв . Маргааш тэр хоёр дээд , доод давхрууд , гадна дотногүй бүгдийг нь ширхэг ч тоосгүй болтол нь цэвэрлэлээ . Ядарсан хоёр буйдан дээрээ дөнгөж суутал ээж нь Попын сандлыг харангуутаа л уулга алдан
“ Өө ! Энэ хуучин сандлыг ч гаргаж хаях болжээ , шинийг аваад л өгчихье “ гэв .
Өнгөө алдсан , зарим газраасаа өргөс ч цухуйлгасан энэ сандал үнэхээр ч үзэмжгүй байсан тул Жон ч санал нэгдэж байв.
“ Жон ирээд туслаач , гаргаад тавьчихвал маргааш хогийн машин ирээд авчихна “
Тэднийг дөнгөж л сандлыг хөдөлгөж эхэлтэл юу болж байгааг харан яаран орж ирсэн Поп- Поп замд нь хөндөлсөн “ Үгүй шүү та нар миний сандлыг гаргаж болохгүй “ гэсээр эсэргүүцэж эхлэв .
“ Энэ чинь хуучирч элэгдсэн байна шүү дээ “ гэж үл мэдэг дургүйцсэн өнгөөр ээж нь маргалаа .
“ Үгүй “ Поп-Поп зөрүүдэлсээр сандлаа буцааж байрлуулахыг оролдов .
Жоны ээж өвгөнийг ятгахыг оролдон “Гэхдээ бид шинийг аваад л өгнө шүү дээ “
“ Би шинийг хүсэхгүй байна “ гэхдээ Попын хоолой чичирч байлаа
“Бууж өглөө “ ээж нь сандлыг тавиад Мэттийг ирэхээр ярилцахаа санууллаа . Мэтт бол Жоны аав , ажил дээрээ л үргэлж байдаг юм . Санаа нь амарсан хөгшин нүдээ анин сандалдаа тухлав.

Ээжийгээ гарахад Жон шууд л асуув “Та яагаад энэ сандлыг авч үлдэх гэж ингэж зүтгээд байгаа юм бэ , дэндүү хуучин болчихож шүү дээ ? “
“Чи ойлгохгүй байна даа хүү минь “ Поп толгойгоо хэдэнтээ сэгсрэн удтал дуугүй суусны эцэст ингэж ярив :

“ Эмээтэй чинь гэрлэе гэж гуйхад тэр минь яг энэ сандал дээр сууж байж билээ . Хэдийгээр цаг хугацаа нисэн одсон ч энд ингэж суугаад нүдээ анихад түүнийгээ ойр байгааг мэдэрдэг “ гээд сандлынхаа бариулыг аяархан иллээ.
Жонд үнэхээр гайхалтай санагдав . Поп-Поп яаж өнгөрсөн зүйлсийг ийм сайн санаж байна вэ , түүний мэдэхээр л өвөөд нь мартахгүй зүйл гэж бараг л байдаггүй шүү дээ. Хөлийх нь дэргэд дөхөж суугаад цаашаа юу ярихыг нь сонирхон сонслоо .

“ Чиний аавыг төрсөн тэр шөнө ....би бас л энд сууж байсан ,санаа зовсон гэж хэлэх ч багадана . Тэд нялх хүүг минь тэврүүлэхэд хэдий түгшсэн боловч урьд нь хэзээ ч амсаагүй жаргалыг мэдэрсэн юм “ ийнхүү хэлэхэд нүүрэнд нь жаргалтай инээмсэглэл гэрэлтэж байв .
Бодлогоширсон Жон “ Би ойлгож эхлэж байх шиг байнаа ...”
“Олон жилийн дараа ... “ Попын хоолой нь зангирч ,хэсэг зуур азналаа “ Эмч залгаж эмээг чинь өвчтэй байгааг хэлэх үед би бас л энд сууж байсан . Түүнгүйгээр бүх зүйл утгаа алдах үед сандал минь л надад тайтгарал , хүчийг өгсөн юм даа “ Хөгшний уйтгар гуниг тэрхүү мөчийг дурсахдаа хэд дахин нэмэгдэх шиг санагдлаа .
“Өвөө уучлаарай , энэ зүгээр нэг хуучин сандал биш найзаас чинь ч дотно юм байна шүү дээ , би ойлголоо ....”
“Тийм шүү , бид дэндүү олон зүйлсийг хамтдаа туулсан ... “

Гэвч шөнө нь Поп-Поп болон Жоныг унтаж байхад аав ээж 2 нь сандлыг гадагш гарган хаялаа . Бүрхэг , ширхэг ч одгүй байв . Хавар тэрхэн зуур ухран одож , харанхуй тэнгэрээс малгайлах цас өнөөх сандлыг цагаан хөнжлөөр чимээгүйхэн хучлаа. Өглөө нь Жон бууж ирээд өвөөгөө цонхоор ширтэн зогсоод уйлж байгааг нь харав , харцыг нь дагуулж хараад тэр ч бас хөлдөх шиг болжээ . Цасанд дарагдсан сандлыг нь юу юугүй ачаад явах гэж байв . Шуудхан л гүйж гараад ачигчийн гарнаас зүүгдэн ажлаа зогсоохыг хашгирах шахан гуйлаа . Дараа нь гэртээ хурдхан орж ирээд “ Та сандлыг нь холдуулж болохгүй ээ , өвөөг хар л даа ! тэр сандалтайгаа их удаан хамт байсан , түүний хувьд найзаас нь ямар ч ялгаагүй “ Жаалхүү түүнийг болиулахаар хичнээн их хичээж байгаа нь илт байв .Учрыг сая л ойлгож эхэлсэн ээж нь Поп руу дөхөж очоод хацранд нь гараа наан “ Намайг уучлаарай , танд ямар их үнэтэй байсныг нь огтхон ч санасангүй ээ , Жон бид 2 дотогш оруулчихъя “ гэхдээ түүний нулимс ч бас урсаж байв .

Тэд цасыг нь унагааж , хатаахаар ил галын дэргэд байрлууллаа . Ээж нь ажиглаж байснаа инээгээд энэ сандал ч өрөөнд тун сайхан зохицож байна шүү гэв . Жон , Поп-Поп 2 ч бас сандалгүйгээр өрөө хичнээн бүүдгэр байхыг чадах хэрээрээ л баталж байлаа .

"If you could only love enough, you could be the most powerful person in the world." - Emmet Fox


P.S : эх сурвалж нь "chicken soup for the teenage soul " . Энэн дээр дандаа хүүхдүүдийн тухай эсвэл өөрсдийнх нь бичсэн өгүүллэгүүд байдаг , анзаарсан хүн байгаа бол өмнөх блог дээр хамгийн анх нийтэлж байсан .

За за бүгдээрээ хичээлээ сайн хийгээрэй , амжилт !!! за ! :) Аль хэдийнэ 2 сар өнгөрчихсөн байна шд !!!

Алив цааш нь...

Saturday, October 30, 2010

Төрсөн өдрийн мэнд хүргэе !!! Цээгий :)

Ангийнхан маань ээлж ээлжээрээ нас нэмээл , тэрүүгээрээ улам ухаантай болоод бас зорилгодоо 1 жилээр ойртож байна даа тээ . 10 сарын 30-нд олон чухал зүйлс болсон, мөн болж болох ч 11А Цэнгэлмаагийнхаа төрсөн өдөр гэдгээр нь л онцгойд тооцож байнаа :)

Зарим үгс хэлэгдэхгүй орхигддог , зарим зүйлс хийгдэлгүй хоцордог , зарим мэдрэмжүүд илэрхийлэгдэхгүй мартагдан үлдэнэ . Гэхдээ найздаа төрсөн өдрийн мэнд хүргэхгүй үлдээчихнэ ч гэж байхгүй шүү !




Хамгийн сайхан бүхнийг хүсье ! Одооных шигээ хичээлээ сайн хийгээд хүссэн бүхэндээ хүрээрэй за !! "Life is an awful, ugly place to not have a best friend." ( S.D )

Taste every ounce of flavor.
Taste every ounce of friendship.
Taste every ounce of Life.
Because-it-is-most-definitely-a-Gift
."

Алив цааш нь...

Saturday, October 16, 2010

Маш хэрэгтэй ном /Оюутнуудад/




Оюутан бид бие даалт хийх, илтгэл тавих, ангийн ажил, дипломын ажил зэргийг хэрхэн ном ёсоор нь хийх талаар сайн мэдэхгүй байх.

Тэгвэл энэ ном бидэнд тус болох нь ээ. Маш хэрэгтэй эд болхоор нь энд тавьлаа шүү татаад аваарай. Өөр олон төрлийн хэрэгтэй заавар зөвлөмжүүд бий болохоор энэ номыг бид заавал уншсан байх ёстой. Арван хэдхээн хуудас

http://share.gogo.mn/bhYY6z7PU1521287255251/Bie



Алив цааш нь...

Friday, October 15, 2010

Аяа 18 нас..

Та бид 18 насан дээрээ л явж байна. Ганц нэг нь нас нэмсэн, зарим хэд нь балчир хэвээр л байсаар..




Гудамжаар алхаж явтал аманд нэг дуу өөрийн эрхгүй орж ирээд болдоггүй. Бүр нэг мартагдашгүй сийлээстэй хуучны дуунууд байдаг даа. Сонсох бүрт дотроос нэг юм огшиж нээх гоё санагдан, хуучны юм бодогдоол. Хорьж болдоггүй хорин нас гэдэг. 2-хон жилийн урьд ахиад олдохгүй 18 нас гэж байдаг. Аяа миний арваннайман нас хэмээх дуу тухайн үеийн залууст үнэхээр сэтгэлд нь сийлээтэй байдаг байх. Хааяахан энэ дуугаа сонсмогц төрөлх сургууль, анхны болзоо балчирхан амьдрал нь нүдний өмнө нь харагдаж уйлмаар ч болдог байх. Үнэхээр гоё сэдвээр зохиогдсон УЙЛМААР, ДУУЛМААР дуу.

Гэртээ ирээд олж сонсон зориуд энд тавихаар шийдлээ. Ориг клипийг үзвэл Камертоны залуус биендээ томдсон гоонжтой шалдан банди нар байжээ. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм аа..



Цэвэрхэн тунгалаг
Гэрэлт ододтой шөнөжин эрмэлзэж мөрөөдөж хоноод
Алтан нарын болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдаад
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Ахин ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

Болорхон нууцлагхан
Гэгээн хүсэлтэй дотно танилхан царайг ургуулаад
Үүрээр түүнийхээ улаахаан уруулаар
Үнсүүлж зүүдлээд сэрмэгцээ ичингүйрээд
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

Шүүдэрхэн тунгалаг
Гэрэлт ододтой шөнөжин эрмэлзэж мөрөөдөж хоноод
Алтан нарын болорхон туяанд
Анхны болзоонд зогсмоор санагдаад
Аяа миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас
Ахин ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас

18 нас ингээл зогсчихдог бол..

Алив цааш нь...

Wednesday, October 13, 2010

Төрсөн өдрийн мэнд - Дашням

10-р сарын 13-нд буюу Бүрнээгийн төрсөн өдрөөс яг 7 хоногийн дараа Даашкагийн төрсөн өдөр болж зад писиддэг байсныг санаж байна..


Дондог маань өнөөдөр 18 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Найздаа баяр хүргээд, валайгий нь аваарай гэж хэлий даа.



Алив цааш нь...

Tuesday, October 12, 2010

Бубан - Шанхай руу

12 сар гараад гадагшаа явна гэж байсан ангийн анд Буянтогтох маань 10-р сарын 9-нд Шанхай руу дэвэн алга болжээ.



Манайхнаас гаргаж өгсөн гэвэл Аав шиг байлээ. За тэгээд аян замдаа сайн явж

Хүний нутагт, хүслээ гүйцэлдүүлэн. Амжилттай сурч зорьсон хэргээ бүтээгээд, Эргээд бэдэндээ хурдан ирээрэй

Алив цааш нь...

Wednesday, October 6, 2010

Happy Birthday !! Buren

Хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нь тохиож байгаа найз Бүрэнмөнхдөө төрсөн өдрийн баярын гал халуун мэнд хүргэе!




Ингээд манай залуу чинь 19-тэй эр болж байгаам биздээ. 11-а гаас чи л хамгийн түрүүнд нас нэмэх юм даа.

Ирээдүй өөд инээмсэглэж яваарай

Инээд хөөр баяр баясглангаар бялхаж яваарай миний найз

Урагшилах амьдрал чинь

Урам зориг итгэл сэтгэлээр дүүрэн байг

Найздаа амьдралд нь хамгийн сайн сайхан бүхэнийг хүсэе

Анд найз бидэндээ үргэлж инээд хөөр баяр баясгалан бэлэглэж яваарай

Аав ээж ах дүүдээ элбэрэлтэй яваарай

19 насны гал халуун баярын мэндийг ангийхнаас чинь чамд хүргэж байна



Алив цааш нь...