Аливаа зүйлсийн утга учир өөрсдөд нь биш харин бидний хэрхэн хандаж байгаад л оршиж байдаг .
“Ээжээ би ирлээ ! “ гэж хашгирангаа Жон хаалга саван орж ирээд цүнхээ ойролцоох сандал руу шидлээ. “ Ямар нэг зүйл сайхан үнэртээд байх чинь “ гээд хамраа өргөх дүр үзүүлж галын өрөөнөөс гарах тааламжтай үнэрийг даган оров.
Ээж нь эргэж хараад“ Өө миний хүү ирчихээ юу “ гээд инээмсэглэлээ. Тэрээр дөнгөж саяхан гаргасан жигнэмэгээ цонхны тавцан дээр хөргөхөөр байрлуулж байв.
Жон жигнэмэгээс авангаа гадагш харахад цоморлигоо дэлгэсэн цэцэгс дээр үүлэн цоорхойгоос алтан цацрагууд тусчээ .Энэ бол сэтгэлийг нь хүртэл дулаацуулдаг сайхан өдрүүдийн нэг яах аргагүй мөн байлаа. Эмээг нь нас барснаас хойш хамт амьдрах болсон өвөө Поп-Поп нь аажуухан алхалсаар орж ирэв. Ямар нэгэн зүйл хайж байгаа мэт шал ширтэн амандаа “ Робин дуулж эхлэхэд ... “ хэмээн бувтнана ,тэгснээ яг л хэлэх гэсэн зүйлээ эргэн санах гэсэн шиг бага зэрэг гайхан зогсов.
“Хавар энд иржээ “ хэмээн Жоны ээж өгүүлбэрийг нь дуусгаад “ Тэгээд та энэ нь юу гэсэн үг болохыг мэднэ “
Жон сэргэлэн дуугаар “ Тийм шүү ! манай жил бүрийн загасчлал ойртож байна “
Поп-Поп түүн рүү нүд ирмэнгээ жигнэмэг рүү дөхлөө . Ээж нь :
“Харин би жил бүрийн хаврын цэвэрлэгээг л бодож байлаа шүү , маргааш хичээлгүй юм чинь туслана биз дээ ? “
Жон “ Тэгье дээ “ гэхдээ тун ч дурамжхан байв . Маргааш тэр хоёр дээд , доод давхрууд , гадна дотногүй бүгдийг нь ширхэг ч тоосгүй болтол нь цэвэрлэлээ . Ядарсан хоёр буйдан дээрээ дөнгөж суутал ээж нь Попын сандлыг харангуутаа л уулга алдан
“ Өө ! Энэ хуучин сандлыг ч гаргаж хаях болжээ , шинийг аваад л өгчихье “ гэв .
Өнгөө алдсан , зарим газраасаа өргөс ч цухуйлгасан энэ сандал үнэхээр ч үзэмжгүй байсан тул Жон ч санал нэгдэж байв.
“ Жон ирээд туслаач , гаргаад тавьчихвал маргааш хогийн машин ирээд авчихна “
Тэднийг дөнгөж л сандлыг хөдөлгөж эхэлтэл юу болж байгааг харан яаран орж ирсэн Поп- Поп замд нь хөндөлсөн “ Үгүй шүү та нар миний сандлыг гаргаж болохгүй “ гэсээр эсэргүүцэж эхлэв .
“ Энэ чинь хуучирч элэгдсэн байна шүү дээ “ гэж үл мэдэг дургүйцсэн өнгөөр ээж нь маргалаа .
“ Үгүй “ Поп-Поп зөрүүдэлсээр сандлаа буцааж байрлуулахыг оролдов .
Жоны ээж өвгөнийг ятгахыг оролдон “Гэхдээ бид шинийг аваад л өгнө шүү дээ “
“ Би шинийг хүсэхгүй байна “ гэхдээ Попын хоолой чичирч байлаа
“Бууж өглөө “ ээж нь сандлыг тавиад Мэттийг ирэхээр ярилцахаа санууллаа . Мэтт бол Жоны аав , ажил дээрээ л үргэлж байдаг юм . Санаа нь амарсан хөгшин нүдээ анин сандалдаа тухлав.
Ээжийгээ гарахад Жон шууд л асуув “Та яагаад энэ сандлыг авч үлдэх гэж ингэж зүтгээд байгаа юм бэ , дэндүү хуучин болчихож шүү дээ ? “
“Чи ойлгохгүй байна даа хүү минь “ Поп толгойгоо хэдэнтээ сэгсрэн удтал дуугүй суусны эцэст ингэж ярив :
“ Эмээтэй чинь гэрлэе гэж гуйхад тэр минь яг энэ сандал дээр сууж байж билээ . Хэдийгээр цаг хугацаа нисэн одсон ч энд ингэж суугаад нүдээ анихад түүнийгээ ойр байгааг мэдэрдэг “ гээд сандлынхаа бариулыг аяархан иллээ.
Жонд үнэхээр гайхалтай санагдав . Поп-Поп яаж өнгөрсөн зүйлсийг ийм сайн санаж байна вэ , түүний мэдэхээр л өвөөд нь мартахгүй зүйл гэж бараг л байдаггүй шүү дээ. Хөлийх нь дэргэд дөхөж суугаад цаашаа юу ярихыг нь сонирхон сонслоо .
“ Чиний аавыг төрсөн тэр шөнө ....би бас л энд сууж байсан ,санаа зовсон гэж хэлэх ч багадана . Тэд нялх хүүг минь тэврүүлэхэд хэдий түгшсэн боловч урьд нь хэзээ ч амсаагүй жаргалыг мэдэрсэн юм “ ийнхүү хэлэхэд нүүрэнд нь жаргалтай инээмсэглэл гэрэлтэж байв .
Бодлогоширсон Жон “ Би ойлгож эхлэж байх шиг байнаа ...”
“Олон жилийн дараа ... “ Попын хоолой нь зангирч ,хэсэг зуур азналаа “ Эмч залгаж эмээг чинь өвчтэй байгааг хэлэх үед би бас л энд сууж байсан . Түүнгүйгээр бүх зүйл утгаа алдах үед сандал минь л надад тайтгарал , хүчийг өгсөн юм даа “ Хөгшний уйтгар гуниг тэрхүү мөчийг дурсахдаа хэд дахин нэмэгдэх шиг санагдлаа .
“Өвөө уучлаарай , энэ зүгээр нэг хуучин сандал биш найзаас чинь ч дотно юм байна шүү дээ , би ойлголоо ....”
“Тийм шүү , бид дэндүү олон зүйлсийг хамтдаа туулсан ... “
Гэвч шөнө нь Поп-Поп болон Жоныг унтаж байхад аав ээж 2 нь сандлыг гадагш гарган хаялаа . Бүрхэг , ширхэг ч одгүй байв . Хавар тэрхэн зуур ухран одож , харанхуй тэнгэрээс малгайлах цас өнөөх сандлыг цагаан хөнжлөөр чимээгүйхэн хучлаа. Өглөө нь Жон бууж ирээд өвөөгөө цонхоор ширтэн зогсоод уйлж байгааг нь харав , харцыг нь дагуулж хараад тэр ч бас хөлдөх шиг болжээ . Цасанд дарагдсан сандлыг нь юу юугүй ачаад явах гэж байв . Шуудхан л гүйж гараад ачигчийн гарнаас зүүгдэн ажлаа зогсоохыг хашгирах шахан гуйлаа . Дараа нь гэртээ хурдхан орж ирээд “ Та сандлыг нь холдуулж болохгүй ээ , өвөөг хар л даа ! тэр сандалтайгаа их удаан хамт байсан , түүний хувьд найзаас нь ямар ч ялгаагүй “ Жаалхүү түүнийг болиулахаар хичнээн их хичээж байгаа нь илт байв .Учрыг сая л ойлгож эхэлсэн ээж нь Поп руу дөхөж очоод хацранд нь гараа наан “ Намайг уучлаарай , танд ямар их үнэтэй байсныг нь огтхон ч санасангүй ээ , Жон бид 2 дотогш оруулчихъя “ гэхдээ түүний нулимс ч бас урсаж байв .
Тэд цасыг нь унагааж , хатаахаар ил галын дэргэд байрлууллаа . Ээж нь ажиглаж байснаа инээгээд энэ сандал ч өрөөнд тун сайхан зохицож байна шүү гэв . Жон , Поп-Поп 2 ч бас сандалгүйгээр өрөө хичнээн бүүдгэр байхыг чадах хэрээрээ л баталж байлаа .
"If you could only love enough, you could be the most powerful person in the world." - Emmet Fox
P.S : эх сурвалж нь "chicken soup for the teenage soul " . Энэн дээр дандаа хүүхдүүдийн тухай эсвэл өөрсдийнх нь бичсэн өгүүллэгүүд байдаг , анзаарсан хүн байгаа бол өмнөх блог дээр хамгийн анх нийтэлж байсан .
За за бүгдээрээ хичээлээ сайн хийгээрэй , амжилт !!! за ! :) Аль хэдийнэ 2 сар өнгөрчихсөн байна шд !!!
Sunday, October 31, 2010
Хуучин сандал
Labels:
Уран зохиол
Subscribe to:
Post Comments (Atom)
гоё өгүүллэг байна :))
ReplyDeleteхичээл дээр хийх юмгүй уйдах үед ээ операднаа энийг..
ReplyDeleteopera dlaa, minii muu gitar min l olon jiliin daraa ingej yarigdah bh daa. Eejig chn ene gitaraar ene duug duulj nairch bilee geel huudee yarih n bnshd..
ReplyDeleteхэхэ гоё санагджийн
ReplyDelete