Saturday, August 28, 2010

Manai pro 2 hos 2ula neg neg ymni dontoi :))


Хэн ч хайрласан
Хэн ч харамласан
Бүсгүйг зөвхөн хайрла
Хэлтгий заяаг нь тэгшитгэж
Энхрий аалийг нь сэвтээлгүй
Бүсгүйг зөвхөн хайрла

Амьдрал гэж
Алимны амт нь бүсгүй хүн байдаг юм
Амь бие сэтгэл гурав нь
Бусдын төлөө байдаг юм
Наран доор тэр өнгөтэй явдаг ч
Насны цэнд гундчихсан нь байх вий
Бүсгүйг зөвхөн хайрла
Дурлалын шархыг эдгээдэг
Цагаан увьдасанд ээнэгшиж
Дур хүслий минь булаачихдаг
Энгэр халуун хайранд нь хоргодохдоо ч
Бүсгүйг зөвхөн хайрла

Чиний дурласан бүсгүй
Миний хайрласан бүсгүй
Бусдын дэргэд гомдож
Буяны мөрөөсөлдөө гундаж үл яваг
Бүсгүйг зөвхөн хайрла
Залуу насаар нь гоёсон бол
Залбирмаар үзэсгэлэнгээр нь гайхуулсан бол
Сэтгэлээ чилээх үйлэнд ч эс гомдоож
Сэрж унтахын завсар нь ч
Бүсгүйг зөвхөн хайрла

Хайрлахгүй бол хожимдох гоо сайхан юм
Ханилахгүй бол алдах хайр юм шүү
Эрт нөмөрсөн сүүдрээс наранд дагуулан
Элээсэн цагийн мөчлөгийг дэргэд нь саатуулж
Бүсгүйг зөвхөн хайрла

Анхил биеий нь таалахдаа
Амьд үзэсгэлэнг нь хайрла
Амьдрал чи энэ бүсгүйг
Амь шигээ л хайрла
Энэрэх сэтгэлийг нь
Нарны сайхнаар аргадаж
Эр хүнийхээ халуун нөмөртөө
Эрх бялзуухай шиг жаргааж
Бүсгүйг зөвхөн хайрла
Үрдээ өгсөн хайрандаа өр нэхдэггүй юм
Үнэнч байсан ханьдаа
Бие сэтгэлээ харамладаггүй юм шүү
Нар хожуу мандсан өглөө
Сар гэрэлтсэн шөнөөр ч
Хайрын ивээлээрээ харамгүй шагна
Нас насны завсарт алгассан бол
Ахин эхнээс нь хайрла

Уужын цагаан нөмрөгөө тайлахаараа эмзэг юм
Даарна гэж халуун цээжиндээ тэвэр
Уруул давсан үг нь энхрий юм
Сарничхана гэж шүүрч ав
Чамаас түрүүлж хэн нэгэн хайрлаагүй бол
Амь амьдралы нь элээтэл хайрла
Чандага шиг зүрхий нь шархлаасан бол
Нэгэн наснхаа хайраар уучлал эрж
Бүсгүйг зөвхөн хайрла

Ивлэж ивлэж л хайр бүтдэг юм хойно
Эрхэлж эрхэлж л хайр нялхардаг юм хойно
Бүсгүйг зөвхөн хайрла
Тоонот монголоо тулах түшиг юм
Тоотой хэдэн насаараа ханиа чимэх үзэсгэлэн юм
Амьдрал түүнээр гоёчихоод гээчихнэ
Аз жаргалыг өмчилчихөөд өгдөгүй юм
Бүсгүй зөвхөн хайрла

Сүү дуу хоёр нь бүүвэйнд нэгдсэн
Зөөлөн хөгтэй аялгуу юм хойно
Зөнгөөр биш хайрын цагаан тавиланд
Энгэр норгосон нулмисаа тэвчдэггүй ч
Ээж болохоороо хамгийн тэвчээртэй байдаг
Бүсгүйг зөвхөн хайрла

2 comments:

  1. хэхэ юуны яасын :) гоё шүлэг байна шд хэнийхийн

    ReplyDelete
  2. Сайн хүүхэд шүү , блогоо авраад ,тэгэж байгаад нэмнээ

    ReplyDelete